Олон улсын бурхны шашинтнуудын II форум экологи болон эрүүл аж төрөх ёсны хэлэлцүүлгийн талбар болно
«Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд” сэдэвт олон улсын бурхны шашны II форум наймдугаар сарын 12-ноос 14-ний хооронд болно.
Эдгээр сэдвээр панел хэлэлцүүлгүүд явуулах саналыг форумд бэлтгэх асуудлаар энэ сарын 14-нд болсон зөвлөгөөний явцад дэмжигдлээ гэж Буриадын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов мэдэгдэв.
Буддын шашин судалгааны сан, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн Ази, Африк судлалын хүрээлэнгийн захирал Алексей Масловын ярьснаар, байгаль орчныг хамгаалах, эрүүл амьдралын хэв маяг болон бурхны шашин эерэг сэтгэлгээнд хэрхэн нөлөөлдөг зэрэг сэдэв Хятад, Энэтхэгийн төлөөлөгчдөд ихээхэн сонирхол төрүүлж байна.
- Эрүүл амьдралын хэв маяг, бясалгалын чиг хандлагуудыг хэлэлцэхийг санал болгож байна. Дэлхийн хамтын нийгэмлэгтэй суурь асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энд нэгдүгээрт, эрүүл зөв амьдрахуй, хоёрдугаар бүлэгт, байгаль экологи, Байгаль нуур, бурхны шашны хүрээллүүд экологид нөлөөлөх тухай байх бөгөөд энэ сэдвийг хятад, энэтхэгийн нөхөд маань дэвшүүлсэн юм. Хүрээлэн байгаа орчныг хамгаалалд хандах хандлагыг бурхны шашин өөрийн философиор өөрчлөхөд хэрхэн тусалдагийг бид бас хэлэлцэхээр төлөвлөж байна гэж Алексей Маслов ярив.
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын монгол судла, буддын шашин судлал, төвд судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ерөнхий ажилтан Сергей Лепехов, экологийн асуудлууд, үүнд буддизмын үзүүлдэг нөлөөг ирэх форумын нэг гол сэдэв болоосой гэж шинжлэх ухааны салбарынхан хүсэж байгаа гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.
- Бурхны шашин байгаль экологид хандах хандлагад нөлөөлж, ард түмнүүдийн оюун сэтгэлгээнд байгалийн унаган төрхөөр нь хадгалж хамгаалах чухал дүрмийг суулгаж өгчээ гэдгийг бид эрдэм судалгааны ажлуудын явцад олж анзаарсан юм. Тухайлбал, монгол болон буриад ард түмнүүдийн хүрээлэн байгаа орчинд ханддаг эдийн засгийн хандлага өрнөдийнхөөс ялгардаг. Бурхны шашинд олон оронд экологийн ёс уламжлал хөгжсөн, бурхны шашинт орнууд өдгөө эдийн засгийн илүү их олз ашиг олохын тулд өрнөдийн орнууд шиг байгалийн үйл явцыг өөрчлөхийг эрмэлздэггүй гэж Сергей Лепехов ярилаа.
Энд сануулахад, бурхны шашинтнуудын анхдугаар форум 2023 оны наймдугаар сарын 17-19-нд Буриадад болсон юм. Энд төрийн болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, шашны байгууллага, нэгдлүүд, түүний дотор Хятад, Энэтхэг, Балба, Тайланд, Шри-Ланк, Монгол, Мьянмар, Вьетнам, Чех, Лаос, Бутан, Камбож, Беларусь зэрэг 13 улсын 600 гаруй төлөөлөгчид хуран чуулсан юм.
Энэ форумын зохион байгуулагчаар Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газар, Буддын шашин судалгааны Сан, ОХУ-ын ернхийлөгчийн ивээл дэх Оросын буддын шашинтнуудын нийгэмлэг, Оросын засгийн газар, Гадаад хэргийн яам ажилласан юм.
Буддийская традиционная Сангха России при поддержке Президента России, Правительства России и Министерства иностранных дел России.
В сюжете: Бурятиябуддийский форум