ОХУ БОЛОН БНХАУ ХҮНД НИСДЭГ ТЭРЭГ ХАМТРАН БОЛОВСРУУЛЖ БАЙНА
ОХУ-ын «Вертолеты России» холдинг “AC332 AHL” загварын хүнд нисдэг тэрэг боловсруулах гэрээг хятадын Avicopter компанитай 2021 онд байгуулжээ.
Орос-хятадын хүнд нисдэг тэрэг боловсруулж бүтээх ажил хуваарийн дагуу явж байна, гэрээ гүйцэтгэлийн шатандаа байна гэж ОХУ-бн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Денис Мантуров мэдээлсэн байна.
«Хуваарь болон шатлалын үүднээс бүх зүйл мөрдөгдөж байгаа. Бүх ажил хуваарийн дагуу явагдаж байна», — гэж тэрээр орос-хятадын хүнд тэрэгний талаарх асуултад хариулахдаа хэлжээ.
AC332 AHL нисдэг тэрэг бүтээх гэрээг Оросын «Вертолеты России» («Ростех»-ийн мэдлийн) холдинг хятадын Avicopter компанитай 2021 онд гарын үсэг зурж байгуулжээ.
Оросын тал энэ нисдэг тэрэгний агрегат хэсэг буюу дамжих хэсэг, жолооны хүрд, мөстлөгийн эсрэг систем болон түлш татах хэсгмийг боловсруулах учиртай гэж өмнө нь Кремлийн сайтад мэдээлж байсан юм. Энэ томоохон төслийг хэрэгжүүлэх хугацаа нь 13 орчим жил гэдгийг мөн дурьджээ.
Мантуров нь энэ сарын 16-17-нд БНХАУ-д хийсэн Оросын ерөнхийлөгч Владимир Путины айлчлалын бүрэлдэхүүнд ажилласан юм.