Улаан-Уд хотод харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан аудио ном буриад хэлээр гаргана
«Төрөлх хотын зохист аялга» хэмээх энэ төслийг «Буриадын номын сангийн нийгэмлэг» нэртэй Бүс нутгийн олон нийтийн байгууллага Буриад улсын Үндэсний Номын сангийн дэмжлэгтэй зохион байгуулж байна.
Тухайн аудио номуудыг буриадын зохиолчдын дараах номуудаар бэлтгэж хийжээ: Сергей Доржиевийн «Миний ариун сахиус» («Мой талисман»), Галины Базаржаповагийн «Эх газар шорооны сурrаал» («Заповедь родной земли») болон Дорж Сультимовын «Ээжийн захиас» («Заветы матери»).
«Төрөлх хотын дуун – Тyрэл хотын уран зохёолгой аялга» төслийн хүрээнд харааны бэрхшээлиэй хүмүүст зориулагдсан аудио номуудыг буриад хэлээр бичиж, “Буриадын номын сангийн нийгэмлэг” бүс нутгийн олон нийтийн байгууллага Буриад улсын Үндэсний номын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж байна.
Энэ төслийн ном бүтээлүүдийг уран уншигчаар Буриадын Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын зохиолчдын Холбооны гишүүн Доржи Сультимов, Буриадын драмын театрын жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Туяна Бальжанова нар ажиллажээ.
Энэ төсөл нийгэмд үйлчлэх ашгийн бус байгууллагууд тэтгэлэг олгох шалгаруулалтаас хожсон тэтгэлгийн ачаар хэрэгжиж байгаа юм. Энэ уралдаант шалгаруулалтыг Улаан-Үд хотын захиргааны нийгэм, залуучуудын асуудал эрхэлсэн хорооноос жил бүр зохион явуулдаг байна.
В сюжете: Бурятиякнигиаудиокнигилюди с ОВЗ