Монголын үйлдвэрлэгчид Буриадаас аваачсан гэрүүдийг сонирхов. ВИДЕО
«Купольные технологии» ХХН модуль гэрүүдээ танилцуулав.
Тус гэрийн үйлдвэрлэл Москвад байдаг бөгөөд эндэх үйлдвэрт гэрийн цутгалтыг хийж захиалагчдад нийлүүлдэг байна. Өнгөрсөн оноос тус компани Буриадад ажиллаж, харин сая Монгол улсад үзэсгэлэнд оролцохоор ирсэн нь энэ юм.
"Браунс Луд" ХХН-ийн төлөөлөгч ноён Д.Жамсрангийн ярьснаар, эдний гэрүүд Монголд шууд анхаарал татжээ. Уламжлалт сууцыг шинэ хийцтэйгээр танилцуулж байгаа хэлбэр гэж энд үнэлж байна.
Д.Жамсрангийн хэлснээр, хэд хэдэн захиалга хэдийн хүлээж авчээ. Сууцны зориулалтаар байрлуулдаг уг гэрийг Улаанбаатар хотод бус, харин хөдөө орон нутагт голдуу байрлуулах юм байна. Мөн хамтран ажиллах саналууд хүлээж авчээ.
Тэрээр үзэсгэлэнг маш ач тустай арга хэмжээ хэмээн үнэлж, дахин зохион байгуулагдана гэж найдаж байгаагаа илэрхийллээ.
В сюжете: МонголияБурятияюрта. выставкаярмарка