Буриадын компани Монгол улс руу есөн машин ариун цэврийн цаас худалджээ
2022 онд Монголын зах зээлд хөл тавьсан цагаасаа хойш Юрия Соктоевын компани яг ийм хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлжээ.
Хувиараа бизнес эрхлэгч Соктоев «Улан-Удэнская» нэртэй ариун цэврийн цаас үйлдвэрлэдэг бөгөөд Оростой хил залгаа энэ улсын зах зээлд хэдийн өөрийн байр сууриа олжээ.
- Монголын зах зээл өөрийн гэсэн онцлогтой, бас Хятад, Өмнөд Солонгосоос бараа зөөдөг тул өрсөлдөөн ихтэй нэлээд амаргүй. Гэвч энэ зах зээлд байр сууриа олох боломжтой. Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бид гурван томоохон компанитай хэлэлцээ хийж, гэрээ байгуулахаар болж байна. Сар тутамд нэг том ачааны машин ариун цэврийн цаас нийлүүлнэ гэж найдаж байна. Ийм үзэсгэлэн тогтмол зохион байгуулдаг байх хэрэгтэй байна.
Ажил хэргийн айлчлал тогтмол хийгддэг бөгөөд тухай бүрд нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимд уулзалт зохион байгуулдаг. Эдгээр уулзалтад өөрсдийн банк бүхий, тус бүрдээ борлуулалтын 6000 цэгтэй, тэрбумын эргэлттэй тэргүүлэгч компаниудийн төлөөлөл ирж оролцдог гэж Соктоев ярив. Энэ бүхэн Бүгд найрамдах Буриад улсын экспортыг дэмжих төвийн дэмжлэгээр, мөн тус төвийн захирал Руслан Юрьевич Гылыпкылов ур чадвартай баг бүрдүүлсний ачаар бодит ажил хэрэг болсон гэж тэр ярилаа.
Ийм үзэсгэлэнгүүдэд ялангуяа жижиглэн худалдаа эрхлэгч компани оролцож байх хэрэгтэй юм, - гэж Соктоев үзэж байна.
- Улс болгоны хэрэглэгчдэд өөрсдийн хэрэглээний дадал бий болсон байдаг. Хүнийг аль нэг үйлдвэрлэгчийн чиг хандуулж “нэмэлт хандалт” гэгчийг бий болгодог тул ийм үзэсгэлэн хүмүүст нөлөө үзүүлдэг. Ийм маягийн аялал айлчлалууд мэдлэгийн хүрээг тэлж, сав баглаа боодол, барааны танилцуулга зэргээс ямар нэг шинэлэг зүйл олж харж, түүнээ үйлдвэртээ нэвтрүүлэх боломж олгож байдаг, - гэдгийг тэр дурьдав.
Монгол-Оросын үзэсгэлэн “Жижиг дунд үйлдвэр ба хувиараа үйлдвэрлэл эрхлэлтийг санаачилгыг дэмжих нь”, “Олон улсын хоршоолол ба экспорт” үндэсний төслүүдийн хүрээнд Буриадын засгийн газрын дэмжлэгтэйгээр болж өнгөрсөн юм.