ЕАЭЗХ болон Монгол улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хэтийн төлвийг олон улсын бага хурлаар хэлэлцэв
Евразийн эдийн засгийн комиссын аж үйлдвэрийн бодлогын хэлтсийн захирал Монгол улс болон ЕАЭЗХ-ны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээр боловсруулах замаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж байгааг тэмдэглэжээ.
Евразийн эдийн засгийн комиссын аж үйлдвэрийн бодлогын хэлтсийн захирал Николай Кушнарев Улаанбаатар хотод болсон «Монгол улс, ЕАЭЗХ-ны орнуудын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хэтийн төлөв» олон улсын бага хуралд үг хэлэв.
«Евразийн эдийн засгийн холбооны орнууд болон Монгол улсын аж үйлдвэр, газар тариалан-үйлдвэрлэлийн сектор дахь хамтын ажиллагааны хөтөлбөр» салбар хуралдааны хүрээнд Николай Кушнарев ЕАЭЗХ-ны орнууд Монгол улстай эртнээс аж үйлдвэр, технологийн хамтын ажиллагааны хүрээнд нягт, итгэмжит харилцаатай явж ирсний зэрэгцээ Монгол улс болон ЕАЭЗХ-ны хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах хэлэлцээр боловсруулах замаар хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломж байгааг тэмдэглэв.
«Монгол улсын эдийн засаг уул уурхайн аж үйлдвэрийн суурь салбарт өсөж байгаа нь тоног төхөөрөмж, механизм, сэлбэг эд ангийн тогтвортой эрэлтэд дэмжлэг үзүүлж байна. Үүнтэй зэрэгцэн дэд бүтэц, тээврийн төслүүдийг хөгжүүлэх, өргөжүүлэх Монгол Улсын бодлогын дүнд технологи, мэдлэг чадамж татах, эрчим хүч үйлдвэрлэлтйн байгууламжууд шинээр байгуулах хэрэгцээ бий болж байна. Ийм эрэлт хэрэгцээ нь Монгол улс болон ЕАЭЗХ-ны орнууд хооронд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сайн урьтал нөхцөл болж, хөгжлийн болон эдийн засгийн өрнүүн зорилтуудыг гүйцэлдүүлэхэд нэг гол хөдөлгөгч хүн болох боломжтой юм", –гэж Хэлтсийн захирал тэмдэглэв.
Николай Кушнарев үндэсний “Эдийн засгийг сэргээх бодлого”-ын хүрээнд Монголын аж үйлдвэрийг сэргээх хөтөлбөртэй холбогдуулан нэмүү өртөг өндөртэй, илүү нарийн төвөгтэй технологийн процессоор бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтран ажиллах боломж, механизмын талаар хуралд оролцогчдод танилцуулав. Ийм механизмуудын дунд шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, технологи дамжуулахад системийн хэрэгсэл болж чадах Евразийн технологийн платформуудыг онцлон тэмдэглэв. Евразийн “таван” орон болон Монгол Улсын хоорондын харилцааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх өөр нэг боломжит хувилбар бол гуравдагч орнуудад ЕАЭЗХ-ны аж үйлдвэрийн бүс байгуулах механизм юм.
В сюжете: МонголияЕАЭСмеждународное сотрудничество