Зөвлөлтийн 27 дайчны үлдэгдлийг Монгол дахь үнэн алдартны шашны сүмд түр хадгалуулна
Нийт 27 дайчны цогцсын үлдэгдэл олдсоноос гурвынх нь нэрийг тогтоож чадсан гэж “Эрин цаг, үе хоорондын холбоо” сангийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Губернаторова мэдээлсэн байна.
"Халхин-Гол. Тэр тусмаа бидний алдар гавьяаны түүх 2024" нэртэй олон улсын экспедиц тулааны талбараас олдсон 27 дайчны цогцсын үлдэгдлийг Улаанбаатар дахь Үнэн алдартны шашны сүмд түр хадгалуулна. Экспедицийг зохион байгуулсан “Эрин цаг, үе хоорондын холбоо” сангийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Губернаторова энэ тухай ТАСС-ын сурвалжлагчид мэдээлжээ.
“Нийт 27 дайчны цогцсын үлдэгдэл олдсоноос гурвынх нь нэрийг тогтоож чадсан. Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд Алексей Евсиков эрлийн газарт очсоны дүнд бидний олсон цогцсуудын үлдэгдлийг Улаанбаатар руу Үнэн алдартны шашны сүмд түр хадгалуулахаар болсон”, - гэж сангийн хэвлэлийн нарийн бичгийн дарга ярив.
Малталт болсон газрын үзсэний дараа Оросын элчин сайдын яамны төлөөлөгчид болон экспедицд оролцогчид ахмад Иван Ремизовын нэрээр нэрлэгдсэн түүний дурсгалын хөшөөнд цэцэг өргөжээ. Чухам энэ газарт зөвлөлт-монголын дайчид болон японы цэргүүдийн хоорондох ширүүн тулаанд болсон юм.
Халхын голын байлдаанд оролцсон зөвлөлтийн 2000 гаруй дайчин сураггүй алга болсонд тооцогддог. “Эрин цаг, үе хоорондын холбоо” хэмээх соёл-түүхийн өвийг хадгалах сан, “Авангард” эрэн хайх механикжсан анхны отрядын гишүүд ОХУ-ын ерөнхийлөгчийн тэтгэлгийн сан болон Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр гуравдахь экспедицээ хэдийнэ зохион байгуулжээ.
2019 болон 2023 онуудад болсон эхний хоёр экспедицийн үеэр байлдааны бодит дүр зургийг тодруулах, хайгуул хийх бүсүүдийг тодорхойлох ажлууд хийгджээ. Анхны экспедицийн явцад өмнө бүртгэгдээгүй хэд хэдэн булш, зөвлөлтийн бөмбөгдөгч нисэх онгоцны сэг зэмийг олсон байна. Мөн уг онгоцны экипажийн гурван гишүүний нэрийг тогтоожээ. Эдгээр анхны экспедицүүдийн дүнд Зөвлөлтийн Улаан армийн 14, Монголын хоёр цэргийн цогцсын үлдэгдлийг олж дахин оршуулжээ.
В сюжете: МонголияХалхин-Гол