Хятад болон Туркийн араас Монголын банкууд Оростой хийх төлбөр тооцоог хааж эхэлжээ
Кремлийн “нөхөрсөг” гэж нэрлэдэг орнуудын зүгээс Оросын эсрэг санхүүгийн хязгаарлалтаа нэмэгдүүлсээр байна.
Турк, АНЭУ, Хятадын араас Монголтой төлбөр тооцоотой хийхэд оросын компаниудад асуудал үүсэж эхэлжээ. «Монгол улс болон ЕАЭЗХ-ны орнуудын худалдаа-эдийн засаг, хөрөнгө оруулалтын хөгжлийн хэтийн төлөв» бага хурал дээр Оросын улс ардын аж ахуй, Төрийн албаны академийн гадаад худалдаа судалгааны олон улсын лабораторийн дарга Александр Кнобель энэ тухай ярьсан байна.
Монголын банкууд АНУ-ын давхар хориг буюу одоо үйлчилж байгаа хориг арга хэмжээг зөрчсөний төлөө хүлээлгэх хариуцлагаас эмээж байна гэж тэр ярьжээ. Өнгөрсөн оны 12-р сард америкийн Сангийн яам оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборт тус дөхөм үзүүлж байгаа дэлхийн аль ч банкийг АНУ-ын санхүүгийн системээс тусгаарлах нэмэлт бүрэн эрхтэй болсон юм.
«Энэ асуудлыг хоёр талын түвшинд шийдвэрлэх шаардлагатай. Гэхдээ одоогоор Оросын Гадаад хэргийн яам болон Кремлийн дипломат хүчин чармайлт үр дүн өгөөгүй байна», — гэж Кнобель мэдэгджээ.
Энэ оны эхнээс банкууд нь Оросоос төлбөр тооцоо хүлээж авахаа хязгаарлах болсон Турк улстай 2-р сараас хойш яриа хэлэлцээ хийгдэж байна. Гэвч асуудлыг одоо хэр нь шийдвэрлэж чадаагүй байгаа гэдгээ Анкара дахь ОХУ-ын элчин сайд Алексей Ерхов хүлээн зөвшөөрчээ. Тэр болж буй үйл явдалд “орос-туркийн худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг алдагдуулж байгаа хэмээн өөрийн үзэж буй «америкчууд болон Европын холбооныхныг» буруутгасан байна.
Эдний араас хориг арга хэмжээг сөрөх оросын эдийн засгийн томоохон төвийн нэг АНЭУ-д бэрхшээлүүд тулгарах болсон юм. Reuters-ийн мэдээгээр, тэндэхийн банкууд хориг арга хэмжээг дагаж мөрдөх талаарх шаардлагуудыг даяараа чангатгаж, First Abu Dhabi Bank (FAB), Дубайн Исламын банк (DIB) зэрэг банк нь оросын бараа худалдаатай холбоотой хэд хэдэн дансыг хаажээ.
Хятадад 3-р сарын байдлаар Оростой хийгддэг төлбөр тооцоо 80 хувь зогссоныг Бээжин дэх Хятадын Ард түмний их сургуулийн дэргэдэх Санхүүгийн судалгааны Чон-ян хүрээлэнгийн шинжээчид тооцоолжээ. Томоохон банкуудтай хийх төлбөр тооцоо хэдэн долоо хоногоор саатах болсон тухай оросын импортлогчид Moscow Times-т* (средство массовой информации, выполняющее функции иностранного агента) ярьсан байна. Хятадын экспортлогчид улмаар жижиг банкууд эсвэл нууцаар төлбөр тооцоо эрхлэгчдэд хандаж болсон бол, зарим нь арга барсандаа Оростой ажил явуулахаас зарчмын хувьд татгалзах болсныг Reuters мэдээлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Хятадад хийсэн айлчлал ч энэ байдлыг залруулж хүчрээгүй бололтой. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээнийхээ төгсгөлд Путин төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ мэдээлээгүй юм.
“Томоохон санхүүгийн байгууллагуудын ийм хандлагын сэдлийг ойлгох боломжтой- хэн ч ямарваа алдагдал хүлээх хүсэхгүй”,- гэж оросын ерөнхийлөгч айлчлалынхаа төгсгөлд мэдэгджээ.
«Шийдвэрүүд гаргах боломжтой. Мэдээж хэрэг, тэдгээрийг төрийн түвшинд ямар нэг байдлаар дэмжих ёстой. Тэгнэ ч гэж найдаж байна», — гэж Путин хэлжээ.
*средство массовой информации, выполняющее функции иностранного агента.