Алдар Цыденжаповын гавьяаны тухай «9 секунд» киноны нээлт зургадугаар сарын 1-нд Агинское-д болно
Тус киноны Агинскийн тойрог дахь зураг авалт 2023 оны 7-р сарын 16-наас хойш хоёр долоо хоногийн хугацаанд явагджээ.
Оросын баатар Алдар Цыденжаповын гавьяаны тухай өгүүлсэн «9 секунд» (12+) киноны нээлтийн өмнөх үзүүлбэр 2024 оны зургадугаар сарын 1-нд «Амар сайн» кинотеатрт болно.
Агинскийн тойрог дахь зураг авалт нь 2023 оны 7-р сарын 16-наас хойш хоёр долоо хоногийн хугацаанд явагджээ. Алдарын төрөлх нутагт хүүхэд нас, идэр үеийн хэд хэдэн үйл явдлын зураг авалт болсон байна. Зураг авалт Ножиий нуурын эрэг дээр, Агийн дацанд болон төрөлх сургуульд нь, мөн баатрын гэрт явагджээ.
Алдар Цыденжаповын дүрд Х. Намсараевын нэрэмжитт Буриадын эрдмийн театрын жүжигчин, Б. Щукины нэрэмжит театрын институтын төгсөгч Бато Шойнжонов тогложээ. Өмнө нь тэрээр Саян Жамбаловын «Алдар. 9 секунд» нэрт жүжигт Алдарын дүрийг бүтээж байсан юм. Киноны олны хэсэг болон туслах дүрүүдэд Агинскийн сургуулиудад суралцагчид болон манай нутгийн иргэд тогложээ.
Алдар Цыденжапов цэргийн алба хааж дуусахад хоёрхон сар үлдээд байх үедээ 2010 оны 9-р сарын 24-нд амь эрсэдсэн юм. Тэр түлш дамжуулах шугамын эргийг хааж дэлбэрэлт болохоос сэргийлж чадсан боловч өөрөө маш хүнд түлэгдэж шархадсан юм. Эмгэнэлт ослоос хойш тэр дөрвөн өдөр л амьдарсан бөгөөд өөрийн алтан амийг золин байж хамт алба хаагч 350 цэргийг варсан юм.
Агинское сууринд болох киноны нээлтэд киноны продюсер Юрий Обухов оролцоно. Киног Оросын Соёлын яамны тэтгэлгийг хүртсэн “Каро Продакшн” кино компанид Өвөр Байгалийн хязгаарын засгийн газар, хязгаарын захирагч Александр Осипов, Агын Буриадын тойргийн захиргааны дэмжлэгтэйгээр бүтээжээ.
Дахин сануулахад, киноны нээлтийн өмнөх үзүүлбэр «Амар сайн» концертын танхимд зургадугаар сарын 1-нд 17 цагт болно.