Буриад болон Монгол улс хоорондох авто замыг засварлаж байна
“Аюулгүй чанартай зам” үндэсний төслийн ачаар Гусиноозерск-Петропавловк-Закаменск хоорондох бүс нутгийн болон Монгол улсын хил хүртэлх 22 километр замыг шинэчлэх юм.
Буриадын Закаменскийн районд 22 км бүс нутгийн замыг үндэсний төслийн хөрөнгөөр засварлаж байна.
“Аюулгүй чанартай зам” үндэсний төслийн ачаар Гусиноозерск-Петропавловк-Закаменск хоорондох бүс нутгийн болон Монгол улсын хил хүртэлх 22 километр замыг шинэчлэх юм. Одоогийн байдлаар, 250-260 дахь километр болон 206-272 дахь километр хоорондох хоёр хэсэгт ажил явагдаж байна. Эхний хэсгийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бол, хоёр дахь хэсэг нь 2024 онд ашиглалтад орно.
Гусиноозерск-Петропавловк-Закаменск болон Монгол улсын хил хүртэлх 260-272 дахь километрийн замын засвар шинэчлэлтийн ажил дуусах шатандаа оржээ. Замчид асфальтан хучилтын ажлаа үргэлжлүүлж, авто замын хязгаарлалт шугамыг тавьж, хашлага бордюр суурилуулалт хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, байгууламжийн ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.
250-260 дахь км-ийн замын ажил энэ онд эхэлсэн. Одоогийн байдлаар, гүйцэтгэгч компани хуучин асфальтыг хуулж, хөрсний нягтаршуулалтыг гүйцэтгэж байгаа юм байна.
«Тужин суурин орчим дахь авто замд бороо орсны дараа гүнзгий том ховил нүхүүд үүсдэг гэдэг гомдол санал жолооч нарын зүгээс олонтаа ирж байсны мөрөөр тус замын хэсгийг “Аюулгүй чанартай зам” үндэсний төсөлд хамруулжээ. Үүний дүнд замын хавтан, ус зайлуулах гурван хоолойг шинэчилж, асфальт бетон бүрээс хийж, тээврийн хэрэгсэл зогсох талбайнууд гаргах болно”,- гэж “Бурятрегионавтодор” ГКУ-ийн захирал Владимир Соснин ярьсан байна.
Өнөөдрийн байдлаар Закаменск хот руу ордог 272-286 дахь километрийн 14 км авто замын хэсэг засварлаж дууссан. Түүнээс гадна Михаиловское сууринд Жида гол дээгүүрх гүүрийг засварлаж байна. Энэ ажил мөн “Аюулгүй чанартай зам” үндэсний хөтөлбөрийн дагуу явагдаж байна гэж Буриадын Тээвэр, эрчим хүч, зам аж ахуйн хөгжлийн сайд Александр Гоге мэдээлжээ. Энд дурьдахад, Буриадад энэ жил “Аюулгүй, чанартай зам” үндэсний төслөөр бүс нутгийн хэмжээний болон Улаан-Үд хотын чанартай 100 орчим км авто замыг хэвийн ажиллагаанд оруулахаар төлөвлөсөн юм.
В сюжете: БурятияМонголияремонт дорог