ОХУ-ын эрэн хайгчид Халх голын байлдаанд амь эрсэдсэн япон цэргүүдийн цогцсын үлдэгдлийг монголын талд хүлээлгэж өгнө
Эрэн хайх ажлын бүх үйл явцыг бүртгэлжүүлсэн болохыг экспедицийн удирдагч Александр Орлов тэмдэглэв.
“Халхын гол. Тэр тусмаа манай алдар гавьяа их. 2024” нэртэй олон улсын экспедицийн оролцогчид эрлийн явцдаа олсон япон цэргүүдийн цогцсын үлдэгдлийг монголын талд хүлээлгэж өгнө. Эрлийн ажлынхаа төгсгөлд экспедицийн удирдагч Александр Орлов энэ тухай мэдээллээ.
“Эрлийн бүх үйл явцыг бүрэн баримтжуулсан. Бидний хажууд Халхын гол дахь Ялалтын музейн төлөөлөгчид байнга ажиллаж байсан. Бид япон цэргийн цогцсын үлдэгдэл олсон даруйгаа координатыг зааж өгдөг. Мөн цогцостой хамт байсан бүх зүйлийг монголын талд шилжүүлнэ. Мөн Японы талтай холбоо тогтоож эхэлсэн”, - гэж тэр ярив.
ЗХУ болон Японы хооронд Халхын гол дээрх дайн байлдааны ажиллагаа 1939 оны тавдугаар сарын 11-нд эхэлсэн байдаг.
Георгий Жуковын командалсан зөвлөлт, монголын цэргүүд БНМАУ-ын нутагт цөмрөн орсон японы Квантуны армийн анги нэгтгэлүүдийг
Бутцохиж, наймдугаар сарын эцэс гэхэд, тус улсын нутгаас үлдэн хөөсөн юм.
Жуковын хувьд энэ нь томоохон тулалдааныг гардан удирдсан анхны туршлага болсон байдаг. Улмаар алдарт жанжныг монголын одон медалиуд болон БНМАУ-ын баатар цолоор шагнасан юм. Улаанбаатар дахь түүний амьдарч байсан байшинд Жуковын хилийн чанад дахь цорын ганц гэр –музей ажилладаг.
В сюжете: МонголияРоссияЯпонияХалхин-Гол