“Биднийг монголын ард түмний дайсан бүү болго”. Лукашенко ОХУ-ыг дэмждэг болон ЦТА-тай холбоотой шүүмжлэлд хариулт өгөв
АНУ тэргүүтэй Өрнө дахин ЗХУ-ыг задрахад гар бие оролцсон гэж Белоруссын ерөнхийлөгч үздэг.
Монгол улсад төрийн айлчлал хийж байгаа Белоруссын ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-ыг Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа болон белоруссын талаас үзүүлж байгаа дэмжлэгтэй холбоотой монголын зарим сэтгүүлчдийн шүүмжлэлийг үндэслэлгүй гэв.
"Би бүх хэвлэлийн тоймыг уншсан. Ялангуяа Монголын сэтгүүлчдэд анхаарал хандуулсан юм. Тэд нэг тал руу хэт хазайсныг харж байна. Болж байгаа зүйлийг тэд харахгүй байна. Бүгдээрээ биш цөөн зарим сэтгүүлчид. Тэгээд тэр бүхнээ нийгэмд цацаж байна, - гэж Лукашенко Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн хэлэлцээний дараа ярьсныг БелТА агентлаг мэдээлжээ. Үүний зэрэгцээ Белорус улсыг монголын ард түмний дайсан болгож, асуудлыг нэг талаас харахгүй байхыг уриалсан байна.
“Биднийг монголын ард түмний дайсан бүү болгоорой. Бид бол хамгийн ойрын анд нөхөд, ахан дүүс юм. Ерөнхийлөгч (Монгол улсын) бид хоёр эдийн засагт ихийг хийж чадна гэдгээ нотлон харуулах болно. Танайтай хөрш зэргэлдээ хөгжингүй гүрнүүдээс дутахгүй. Ингэж хийхийг би маш их хүсэж байна, - гэж Лукашенко мэдэгдэв.
Тэрээр Белорус улсаас холбоотон ОХУ-д үзүүлж байгаа тусламжийг зарим монголчууд таагүй хүлээж авч байгаа талаар дурьдаж монголын олон нийтэд болж байгаа үйл явцын талаар тодруулахын хамт зарим түүхэн баримтыг хоршуулан ярьжээ. Энд тэрээр эх орныхоо төлөө тулалдаж явсан Монголын эзэнт гүрний удирдагч Чингис хааны тухай сануулж, “Тэд тулааны талбарт хэдэн мянгаараа амь эрсдэж байсан. Цэрэг дайчныг нь гомдоож зүрхэлсэн хүмүүсийг тосгон сууринтай нь үгүй хийдэг байсан. Украин, Оросын хооронд юу болсон юм бэ? Яг л тийм зүйл”, - гэж ярьжээ.
Орчин цагт Украин улсад хүмүүсийг гэртэй нь шатааснаар түүх давтагдаж эхэлсэн хэмээн белорусын ерөнхийлөгч сануулжээ. “Одесст орос хүмүүсийг шатааж байлаа. Улмаар Оросын олон нийт “Та нар тэднийг хамгаалах ёстой хэмээн ерөнхийлөгч Путин болон засаг төрөө шахаж эхэлсэн. Түүх давтагдсан. Путин тэндэх өөрийн хүн ардыг хамгаалсан юм”, -гэж Лукашенко ярьжээ.
Мөн тэрээр 2015 онд Минскт Нормандын форматаар хэлэлцээ явагдаж, сайн хэлцэл тохиролцоонууд хийгдсэн боловч украины тал түүнийг дагаж биелүүлээгүй. Гэтэл Өрнөд үүнийг ОХУ-ын эсрэг зэвсэглэх цаг олгохын тулд хийсэн алхам байсан гэж мэдэгдсэн юм” хэмээн сануулжээ. Лукашенко цааш ярихдаа, “Тийм нөхцөлд Орос яах ёстой байсан бэ? Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш хэд хэдэн удаагийн энхийн хэлэлцээ Белорус улсад явагдсаны дараа энхийн хэлэлцээр үзэглэж ч байсан. Гэвч Өрнөдийн шахалтаар энэ бүхэн няцаагдсан, өнөөдөр ч гэсэн Өрнөд энэ мөргөлдөөнийг зогсоолгохгүй байна” гэж ярьжээ.