Буриадын Жиддын районы багш нар монгол хэл судалж диплом гарджээ
Тус районы хэмжээнд сургалтыг үр өгөөжтэй, сонирхолтой болгох зорилгоор монгол хэл судлах хөтөлбөр боловсруулж байна.
Олон улсын “Найрамдлын хил хязгаар” төслийн хүрээнд Жиддын районы буриад хэлний багш нар Монгол улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дархан дахь салбар сургуульд монгол хэлний дамжаа дүүргэж, тус хотын Залуучууд театрын тайзан дээр дипломоо ёслол төгөлдөр гардаж авчээ.
Жиддын район нь Монгол улстай хил залган оршдог бөгөөд хэлний аялга нь монгол хэлтэй нэн төстэй. Монгол хэлийг судалсанаар тус районы иргэд буриад өв соёлоо төдийгүй, Төв Азийн нэн эртний бөгөөд баялаг түүхтэй монгол түмний соёл ёс заншлаас суралцах өргөн боломж нээгдэх юм.
Монгол хэлний мэдлэг эзэмшсэнээр Жиддын хүн амын хэлний аялга монгол үг хэллэгээр баяжиж, соёлын үнэт зүйлсийн солилцоо хөгжихөд дөхөм үзүүлнэ.
Тус районы хэмжээнд сургалтыг үр өгөөжтэй, сонирхолтой болгох зорилгоор монгол хэл судлах хөтөлбөр боловсруулж байна. Тухайлбал 2023 оны 11 дүгээр сард тус районд “Найрамдлын хил хязгаар” нэртэй төсөл хэрэгжиж эхэлсэн юм. Энэ төслийн үндсэн санаа зорилго нь үндэстэн хоорондын холбоо хэлхээг бэхжүүлж, найрамдалт ард түмнүүдийн нэгдэн нягтруулах юм.
Төсөлд оролцогчдын үзэж байгаагаар, энэ төсөл хэрэгжсэнээр хэл судлах боломж олгоод зогсохгүй, Орос орныг сурч боловсорч, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа өрнүүлэхэд таатай соёлын өвөрмөц гүрэн болохыг харуулж таниулах боломж олгож байна. Ийнхүү манай багш нарын удаан хүлээсэн диплом гардах арга хэмжээ боллоо. Тэд бол Дээд Учетуйскийн ЕБС-ын буриад хэлний багш Т.К. Эрдынеева, Булыкийн ЕБС-ын сургалт хүмүүжил эрхэлсэн орлогч Д.В. Балданова, Булыкийн ЕБС-ын буриад хэлний багш Л.С. Онгороева, Хил орчмын ЕБС-ын нэгдүгээр сургуулийн буриад хэлний багш Р.Ю.Шарагчинова, Цагатуйскийн ЕБС-ийн бага ангийн багш А. Г. Лубсандабаева нар юм.
Мөн энэ төсөлд хамрагдаж, монгол хэлний дамжаа төгссөн Батламжийг Петропавловскийн Хүүхдийн урлагийн сургуулийн захирал Апханова Л.В, РКДН эрхэлсэн комиссын орлогч дарга Ринчинова С.Ц., франц хэлний багш Светлана Цыденова нар гарджээ.
Төслийн дараагийн үе шатыг 2024 оны 12 дугаар сараас өмнө зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төсөл нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн дунд сургуулиуд болон Жиддын районы боловсролын байгууллагуудын хамтарсан арга хэмжээ юм.
Багш нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт ерөөе.