Монгол дахь мото-фестивальд оросын байкерууд хамгийн олноор оролцов
Хятадаас оролцогчид тоогоор удаалжээ.
Монголд эхэлсэн “Талын салхи” олон улсын мото фестивальд оросын мото клубүүд хамгийн олон төлөөлөлтэй оролцжээ.
“Талын салхи” олон улсын наадам Монголд ес дэх удаагаа зохиогдсон байна. Энэ жил тус наадамд Монголын 30 мото клубын 1200 орчим байкер оролцсон байна. Гадаад оролцогчдоос хамгийн өргөн төлөөлөл болж Оросын Эрхүү, Улаан-Үд, Якутск, Чита, Тынды, Борз, Өвөр Байгаль, Владивостокоос 200 байкер оролцлоо”,- гэж наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Тооны хувьд удаад нь Хятадаас очсон 70 хүнтэй бүрэлдэхүүн оржээ. Бусад оролцогч 10 улсын тоонд, Өмнөд Солонгос, Малайз, Вьетнам, АНУ-ын төлөөлөгчид багтжээ.
Нийслэлийн төв талбайд болсон ёслолын ажиллагааны дараа мото хүлэгтнүүдийн цуваа Чингисхааны дэлхийд хамгийн том морьт хөшөө бүхий цогцолборыг зорьжээ. Тэнд болсон наадмын хоёр дахь өдрийн арга хэмжээ нь Монгол дахь аялал жуулчлалын гол үйл явдлын нэгд тооцогдож байна.