Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр Тува, Буриад, Халимагийн удирдагчид хамтран ажиллах төлөвлөгөө хэлэлцэв
Тэд худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёл болон бусад салбарт бүс нутаг хооронд байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг зөвшилцжээ.
Санкт-Петербургийн эдийн засгийн форумын үеэр Владислав Ховалыг Буриад, Халимаг, Хакасын бүгд найрамдах улсуудын удирдагчидтай ажлын уулзалтууд хийв.
Буриад, Хакас улсууд хооронд аж амьдралын бараг бүх салбар хүрээг хамарсан хөршийн харилцаа эртнээс тогтсон байдаг. Эдгээр бүс нутаг боловсрол, соёлын солилцоо, худалдаа, ХАА-н хөгжлийн салбаруудад хэдийнэ бие даасан байдлаар бүрэлдэн хөгжиж буй холбоо харилцаатай. Экологийн болон аялал жуулчлалын төслүүдэд хамтран ажиллахаас гадна, ялангуяа хил зэргэлдээ хот суурингууд хооронд найрамдалт харилцаа хөгжиж байна.
Тиймээс эдгээр чиглэлээрх хэлэлцээрүүдийн ажил, хэдийн хийгдсэн ажлуудыг хэлэлцэхээс гадна шинэ санал санаачилгуудын “газрын зураг”-ийг гаргах чиглэлээр өрнөж байна. Тува, Буриад улсуудын хамтран хэрэгжүүлсэн төслүүдээс тухайлбал, хоёр нийслэл хоорондох шууд нислэгтэй болсныг дурьдаж болно. Тус хоёр Бүгд найрамдах улс хувь тэнцүү хөрөнгө оруулах замаар агаарын тээврийн компаниудыг дэмжсэний дүнд ийм боломж бүрджээ.
Тува залуусын дунд Буриадын их дээд сургуулиуд нэр хүндтэй, 2023 онд гэхэд 963 оюутан суралцаж байсан тул тогтмол нислэгтэй болох чухал. Тэдний 800 гаруй нь улсын сургуулиудад суралцдаг. Тиймээс Улаан-Үдээс Кызыл орох, буцах нислэгээр зорчих хүмүүс чамгүй бий.
Тува улс тэрчлэн, улсаас дэмжлэг олгодог дорнын уламжлалт анагаах ухааны байгууллагууд бий болгох туршлагыг буриадуудаас суралцахаар төлөвлөж байна. Тувад 2023 оноос эхлэн рапсын тос, тэжээл үйлдвэрлэл эрхлэх болсон тул эндэхийн бизнес эрхлэгчид буриадын хөдөө аж ахуй эрхлэгчдээс үйлдвэрлэлтэй холбоотой туршлага судлах хүсэлтэй байна.
Тува Хакас улсуудын тухайд, Холбооны авто замын багахан хэсэг болох 400 км урттай Р257 «Енисей» замаар хоёр нийслэл хот хоорондоо холбогддог боловч улам бүр идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж байна. Хоёр улс тээвэр, логистик, худалдааны нэгдмэл дэд бүтэцтэй,засаг захиргаа, бизнес, олон нийтийн байгууллагууд, боловсрол, эрүүл мэнд, соёлын чиглэлээр байнгын холбоо харилцаатай. Мөн Хакасын улсын их сургуулийн таван оюутан тутмын нэг нь Тува оюутан байдаг гэдгийг энд дурьдахад хангалттай.
Тувагийн харьцангуй шинэ түнш нь Бүгд Найрамдах Халимаг улс. Энэ бүс нутгууд хооронд уран сайхны хамтлагууд харилцан айлчлан тоглох зэргээр
урьд нь ч нэлээд нягт харилцаатай байж иржээ. Гэвч бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны тухай анхны албан ёсны хэлэлцээрийг 2023 онд, үүний өмнөх Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр байгуулжээ. Одоогийн форумын үеэр харин, хоёр Бүгд найрамдах улсын төрийн тэргүүн нар тэрхүү хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг тодруулж, 2026 он хүртэлх төлөвлөгөөг гаргав.
Тус баримт бичиг нь, томоохон 14 салбар хэсэгтэй, тэдгээрт нь тухай бүрд 3-8 арга хэмжээ төлөвлөсөн нэлээд агуулга сайтай болсныг тэмдэглэх нь зүйтэй. Тува улс Халимагаас цогцолбор барилга, барилгын материалын үйлдвэрлэл, малын үүлдэр угсаа сайжруулалт, логистикийн төслүүд хэрэгжүүлэх чиглэлд туршлага судлах сонирхолтой байна.
Ийнхүү бүс нутгууд хооронд хамтран ажиллах санал санаачилгууд нэлээд ажил хэрэгч байна. Зарим хэсэг нь бүр бодит ажил хэрэг болох шатандаа орсоныг тэмдэглэхэд хангалттай. Тувагийн мал аж ахуй эрхлэгчид Халимагаас хэдийнэ том биетэй, ноос болон сүүний гарц өндөртэй зэргээрээ ялгардаг хоёр бөхт тэмээний нэг хэсгийг хүлээж авчээ. Тува, Халимагийн их сургуулиуд дорно дахин судлалын консорциум зохион байгуулахаар тохирсон байна. Мөн Буриад, Халимаг, Тувагийн буддын шашинт нутгуудаар аялах нэгдсэн маршрут бий болгох ажил хийгдэж байна.