“Орос-ололт амжилтын орон”
Бүгд найрамдах Буриад улсын тэргүүн Алексей Цыденовын санаачилгаар ТАСС агентлаг үзэсгэлэнг зохион байгуулжээ.
Зургадугаар сарын 12-нд тохиосон Оросын өдрөөр Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд “Орос-ололт амжилтын орон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн анх удаа нээгдлээ.
Энд оросын аж үйлдвэрийн хүчирхэг байдал, уран барилгын баялаг өвүүдээр зогсохгүй, орос ард түмний оюун сэтгэлгээ, авьяас билиг төгөлдөр байдлыг харуулсан 21 гэрэл зургийг үзмэр болгон байрлуулсан байна. Гэрэл зураг болгон Орос орныг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн хөгжил дэвшил, инновациудыг гэрчлэн дуранд буусан түүхийн баримт байлаа.
Оросын өдөр бол ОХУ-ын төрийн гол баяр. Энэ өдөр бол агуу Орос орны бүх ард иргэдийн үндэсний эв нэгдлийн онцгой баяр юм. Оросын иргэд алба амины аль ч байдлаар ямар улс оронд, хаа байгаагаасаа үл хамааран өөр бусад хэдэн зуун мянган эх орон нэгтнүүдийнхээ адилаар Орос орноо зүрхэндээ тээж явдаг юм,- гэж Монгол дахь Россотрудничество агентлагийн тэргүүн Валерия Кильпякова үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр мэдэгдэв.
Энэ арга хэмжээ Орос, Монгол хоёр улсын найрамдал, харилцан ойлголцлыг бэлгэдэж, соёлын хамтын ажиллагааг баяжуулах ач холбогдолтой юм.