Тувагийн нутгаас эртний зан үйлийн ул мөр илрүүлэв: Морьдыг эзэдтэй нь өргөлд байжээ
Тувагийн Туннүг булшинд хийсэн малтлагын дүнд хүн амьтдыг бөөнд нь оршуулсан булш олджээ.
Судалгааны дүнд, хүн амьтныг нэр дор бөөнд нь оршуулсан нь санаандгүй тохиол биш болж таарчээ. Чулуун дараастай байсан учир олдворууд сайтар хадгалагдсан байна. Одоо тус объектийн төв хэсэгт, олдворууд болон яснуудыг цэвэрлэж, эвлүүлж тохируулах хамгийн сонирхолтой үе шатны ажил хийгдэж байгаа юм.
“Үүнийг бид морьд болон хүмүүсээр өргөл өргөсөн зан үйлийн цогцолбор байна гэж тайлж байна. Адуу малын, зарим үед хүмүүсийн олон тооны яс таарч байгаагаас гадна хүрэл болон ясан хэрэгслүүд гарч ирж байна”,- гэж Оросын ШУА -ийн Биет өвийн түүхийн хүрээлэнгийн Азийн нүүдэлчдийн экспедицийн ахлагч Тимур Садыков ярилаа.
Энд эртний зан үйлийн ёслол үйлдэгдсэн байж болзошгүй. Мөн “археологчдод ихэвчлэн баригддаггүй” төрлийнх байх магадлалтай. Учир нь булшны гаднах үлдэгдэл, эд зүйл голдуу удаан хадгалагддаггүй, он жилийн явцад тэдгээрийг зөөж авч явах юмуу эвдэж сүйтгэх нь их байдаг. Харин Туннугийн тухайд зан үйлийн ул мөр нь “чулуун дараасны ачаар” хадгалагдан үлджээ. Олдворын шинж чанар, байршлаар нь зан үйлд оролцогчдын бүх үйлдэл дотоод төлөвлөлтийн дагуу явагдсан гэж үзэж боломжтой.
Булшин дээр ажиллах явцад гавлын яс хамгийн муу хадгалагддаг нь харагдсан. Хамгийн их олдоцтой нь шүд байна. Эндээс олдсон бүх зүйлийг маш нарийн, ариг гамтай цэвэрлэж байна.
“Яс болгоныг цэвэрлэж, дараа нь 3D загварчлалд зориулж том толбо үүсгэн бэлддэг. Жишээ нь, бид хүний гарын шууны, эсвэл өсгийний гэх мэт хэд хэдэн салангид яс олбол, лабораторид тэдгээрийг угааж, хатааж, үргэлжлэлийг нь олох хайгуул хийдэг. Дараа нь, тухайн газарт нэг морины эсвэл хэд хэдэн адууны араг яс байсан уу гэдэг дүгнэлтээ гаргадаг. Амьтны насыг ойролцоогоор лаборатори дахь шүдний шинжилгээгээр тодорхойлох боломжтой”,- гэж эрдэм шинжилгээний ажилтан Дарья Фомичева тайлбарлалаа.
Булшин дээр хийгддэг ажлын өөр нэг чухал чиглэл нь – нүхний шинжилгээ байдаг. Тэдгээр нь чулуун дараас бүхий бүтээц байдаг.
"Энэ ямар учиртай нүхнүүд вэ? Дотроо хоосон, эд зүйлгүй байна. Археологчийн хувьд дотроо эд зүйлгүй байгууламжийн учрыг таньж олох цорын ганц арга нь байгаль шинжлэлийн цуврал шинжилгээ явуулах юм. Арван литр хөрсийг дээж болгон авч макро үлдэцийг тодорхойлно”, - гэж Егор Блохи яриад, Туннүг маш төвөгтэй, олон хэсэг бүхий бүтэцтэй гэдгийг дурьдав.
Тувад анх археологийн хайгуул хийгдэж, эртний скифын дурсгалын орчин үеийн геофизик зураглалыг гаргасан 2017 оноос хойш цогц судалгаа хийгдэж байна. 2018 онд дурсгалын өмнөд үзүүрээс малталт хийж эхэлсэн юм. 2019 оноос яг Туннүг дэх өргөн хүрээтэй археологийн ажлууд эхэлсэн байдаг. Энэ хугацаанд байгууламжийн эргэн тойрноос хожуу үеийн кокэлийн болон дундаж зууны үеийн соёлын олон булш олджээ.
Археологчид энэ зун нэлээд том төлөвлөгөөтэй. Тэд булшны төв хэсэгт малталт явуулах бөгөөд хамгийн гол ажил нь, өргөл барьцны цогцолборыг судлах юм. Эндээс цуглуулсан мэдээллүүд нь, уг булш хаанаас эхэлж, хаана дуусах, юу юунаас бүрдсэн бэ гэдэг ойлголтыг хэдийн өгчээ.
В сюжете: ТуваТывараскопкиархеология