БНХАУ-аас ОХУ хүрсэн Цайны замыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад оруулж магадгүй
Эрдэмтэд Орос руу бараа таталт хийгддэг байсан худалдааны жижиг хот Маймаачин дахь хуучны байшингуудыг судалж байгаа талаар Сүхбаатар хотын захиргаанаас мэдээллээ.
Хятад болон Монголын эрдэмтэд Хятадаас Орос ордог “Цайны зам” гэгддэг аялал жуулчлалын маршрутыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн нэгд бүртгүүлэх боломжийг хэлэлцэж байна. Оростой хил залгаа Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын захиргаанаас энэ тухай мэдээллээ.
"Манай нутгаар дамжиж Орос руу хүрдэг байсан Цайны замын эхлэл болох хятадын Хубэй мужийн Ухань хотоос Монгол улсад төлөөлөгчид ирж монголын талынхантай энэ маршрутыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх боломжийг хэлэлцэж байна”, - гэж тус хотын захиргааны хэвлэлийн албаныхан ярив.
Энэ мэдээллээс үзвэл, эрдэмтэд цай тэргүүтэй барааг оросын Хиагт хот руу гаргадаг байсан хуучин Маймаачин хотын эртний барилга байшингуудыг судалж байгаа юм байна. Хиагт хоттой залгаа хил дээр одоо Алтанбулаг тосгон байрладаг бөгөөд энд Орос, Монгол хоёр улсын дундах хамгийн томоохон авто тээврийн шалган нэвтрүүлэх боомт ажилладаг юм.
Монгол улс ОХУ, БНХАУ-ын хэлэлцээр
Орос, Хятад, Монгол улсууд 2023 онд “Цайны зам” нэртэй улс хоорондын аялал жуулчлалын маршрут хөгжүүлэх асуудлаар хэлэлцээр байгуулсан юм. Энэ маршрутын зам нь XVIII зуунаас эхтэй Хятадын нутгаас гарч Монгол, Сибирь, Урал, Волга орчмын нутгаар дайран Москва, Санкт-Петербург руу цай экспортлох худалдааны замтай давхцдаг.
Энэ маршрутын хүрээнд эхний ээлжинд аялал экскурс болон боловсролын жуулчлалын хүрээнд аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүд хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ маршрут дагуух түшиц газруудад музей, зочид буудал, амралт чөлөөт цаг өнгөрөөх газрууд, спа-салонууд, худалдааны төвүүд, зоогийн газрууд төвлөрөх учиртай байна.
В сюжете: Чайный путьРоссияКитайКНРЮНЕСКО