“Красноярск-Абакан-Хандгайт-Монгол-Хятад” чиглэлийн авто замын коридор барихыг “Сибирийн хэлэлцээр” бүс нутаг дундын холбоо дэмжжээ
Тус авто замын коридор барих төслийг орос-монгол-хятадын засгийн газар хоорондын тээвэр логистик эрхэлсэн комисст хэлэлцүүлэхээр өргөн барина.
“Сибирийн олон улсын тээврийн форумд Новосибирск хотноо ажиллаж байна. Миний даргалдаг, “Сибирийн хэлэлцээр” бүс нутаг дундын холбооны тээврийн асуудлаарх зохицуулах зөвлөлийн хуралдаан энд боллоо. Шинэ логистикийн чиглэлд улс орны тулгамдаж байгаа, Сибирийн хөгжлийн Стратегийн хэрэгцээ шаардлагыг харгалзсан алс хэтийн төслүүд боловсруулахаар хамтран зүтгэгчидтэйгээ ажиллаж байна”,- гэж Тува улсын тэргүүн Владислав Ховалыг мэдээлсэн байна.
“Сибирийн хэлэлцээр” бүс нутаг дундын Холбоо “Красноярск-Абакан-Хандгайт-Монгол-Хятад” автозамын коридорыг Азийн олон улсын авто замыг сүлжээнд холбохыг дэмжиж байна. Энэ зам Оросын Хятадын талаар баримталж байгаа ажил хэргийн болон геополитикийн орчин нөхцөлийг сайн тусгаж байна. Одоо энэ төслийг орос-монгол-хятадын засгийн газар хоорондын комиссын тээвэр логистик эрхэлсэн хуралдаанд өргөн хэлэлцүүлэх шаардлагатай.
Тувагаар дамжин өнгөрөх хил дамнасан энэ коридор нь бусад тээврийн судлуудын ачааллаас хөнгөлөх юм. Дамжин өнгөрөх тээврийн нэлээд хэсгийг тус Бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрээр дамжсанаар эндэх үйлдвэрлэл худалдааны идэвх сэргэхэд дөхөм үзүүлнэ.
“Энд болсон хуралдааны чухал үр дүн бол Красноярск-Курагино-Кызыл-Цагаан-Толгой-Өрөмч” чиглэлийн төмөр зам байгуулах төслийг “Сибирийн хэлэлцээр” бүс нутаг дундын Холбоо далайцтай хэлэлцэж, дэмжсэн явдал гэж би үзэж байна.” Төв болон Евразийн тээврийн коридор байгуулах боломжийн тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн даалгаврын хүрээнд бид асуудлыг идэвхтэй судалж байна” гэж Тувагийн тэргүүн мэдэгдэв.