Тува болон Алтай хооронд аялал жуулчлалын шинэ авто маршрут бий болгоно
Бүгд найрамдах Тува улсын Кызыл-Хая болон Алтайн Бүгд найрамдах улсын Кош-Агач хооронд 2030 оноос өмнө аялал жуулчлалын авто маршрут бий болгохоор төлөвлөж байна.
Сибирийн тээврийн XI олон улсын форумын хүрээнд Тувагийн тэргүүн Владислав Ховалыг энэ тухай мэдээлжээ.
Оросын субъект хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тээврийн асуудлаарх “Сибирийн хэлэлцээр”-ийн бүс нутаг хоорондын зохицуулах зөвлөлийн хуралдаан дээр бид Сибирийн аялал жуулчлалын хоёр бүс – Тува (Кызыл-Хая суурингаар дамжиж) болон Алтайн Бүгд найрамдах улсыг (Кош-Агач суурин) холбосон авто замын маршрут шинээр бий болгох санал дэвшүүлсэн юм. Энэ нь улс орны дотоод аялал жуулчлалын хөгжилд дөхөм үзүүлнэ. Тэр тусмаа Оросын засгийн газар саяхан 2035 он хүртэл авто аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг баримтлалыг баталсан”, - гэж Ховалыг мэдээлэв.
Төлөвлөгөөний дагуу, уг жуулчлалын маршрутыг 2030 оноос өмнө байгуулах ёстой байна.
Алтайн Бүгд найрамдах улс нь Орос дахь зуны болон өвлийн амралт аялал жуулчлалын алдартай чиглэлийн нэг. Энд өндөр уулархаг бүс, уулын гол нуурууд, мөсөн голууд олонтой. Тува нь Сибирийн байгалийн өвөрмөц онцлогтой газарт тооцогддог. Энд хэдэн зуун нуур цөөрөм байдгаас гадна Орос дахь хамгийн том буддын сүм хийд, мөн Кызыл хотын музейд дэлхий даяар алдартай скифийн хаадын алтны цуглуулга байдаг.