Алтайд Монголтой залгаа хил дээрх “Ташанта” боомтыг цэгцэлнэ
“Тус боомтын ажлын хуваарь болон ойр орчмын газруудын хадгалалт хамгаалалтын асуудлыг шийднэ”, - гэж Алтайн бүгд найрамдах улсын засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэгч мэдэгдэв.
ОХУ-ын Монгол улстай залгаа хил дээрх "Ташанта" боомтыг цэгцэлж, ажлын хуваарийг нь гаргана. Алтайн бүгд найрамдах улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Андрей Турчк энэ тухай өөрийн Telegram-сувагт мэдээлжээ.
"Боомт зөвхөн манай Бүгд найрамдах улсын төдийгүй нийт улс орны нүүр царай юм. Гэтэл энэ боомтын залгаа нутаг дэвсгэрийн байгаа байдал энэ статустай огтоос нийцэхгүй байна.
Хогийг нь ачихгүй, бие засах газрууд хүрэлцээгүй байна. Одоо аялал жуулчлалын улиралд, Ташанта” боомтоор хоногтоо мянга шахам автомашин гардаг. Шөнөдөө боомт ажилладаггүй тул тогтмол дараалал үүсэж байна. Боомтын дэвсгэр газрын арчлалт хамгаалалтыг замчид, дүүрэг, суурин гээд хариуцахгүй газар алга. Гэвч үр дүн одоогоор сөрөг байна. Оросын хилийн барилгын удирдлагатай хэдийнэ хэлэлцээ хийсэн. “Боомтын ажлын цагийн хуваарь, дэвсгэр газрын арчлалт хамгаалалтын асуудлыг шийднэ. Ойрын үед тийшээ очихоор төлөвлөж байна” гэж тэр бичжээ.
Мөн тэрээр улсын хил хамгаалалтад онцгой сайн ажиллаж байгаа ардын нөхөрлөлүүдийг олшруулах болно гэв. Одоогийн байдлаар эдгээр хүмүүст бүс нутгийн түвшинд санхүүжилт хуваарилсан бол, өөр хэд хэдэн районы ардын нөхөрлөлийнхийг газрыг төлбөрөөс чөлөөлжээ. "Энэ туршлагыг өргөжүүлэх болно. Тэрчлэн хөрш зэргэлдээ хилийн бүс нутгуудад ямар арга хэмжээ хэрэгждэгийг харах болно”,- гэж Турчак бичжээ.