"КрасАвиа" Буриад болон Якут руу нислэгийн тоогоо нэмнэ
«КрасАвиа» нисэх компани ирэх долоодугаар сараас Красноярск-Таксимо (Буриад) болон Ленск (Якут) чиглэлд нэмэлт нислэг үйлдэж эхэлнэ.
Красноярскаас Буриад болон Якут руу үйлдэх нислэгийн тоо нэмэгдэнэ. «КрасАвиа» нисэх компани ирэх 7 дугаар сараас Красноярск ХОТООС Таксимо (Буриад) болон Ленск (Якут) чиглэлд нэмэлт нислэг үйлдэж эхэлнэ. Тус нисэх компанийн олон нийтийн сүлжээнд энэ тухай мэдээлжээ.
Одооноос Буриад руу долоо хоногт хоёр удаа - Лхагва болон Ням гарагт нислэг үйлдэх бол, Якут руу долоо хоногт гурван удаа - Даваа, Пүрэв, Бямба гарагуудад нислэг үйлдэх юм байна.
Нисэх компанийн сайтад тавигдсан мэдээллээр бол, дээрх хоёр чиглэлийн хоёулангийнх нь нэг талын тийз 9450 рублиэс эхлэх юм байна.