Буриадад Азийн хууль зүйн анхдугаар форум эхлэв
Азийн хууль зүйн анхдугаар форумд Орос, Төв болон Зүүн Өмнөд Азийн орнуудын 150 орчим тэргүүлэх эрдэмтэн мэргэжилтнүүд цуглажээ.
Улаан-Үд хот дахь Дорнод-Сибирийн Удирдлага Технологийн улсын их сургуульд (ДСУТУИС) Азийн хууль зүйн анхдугаар форум ажлаа эхэллээ. Тус форумыг Дорнод-Сибирийн Удирдлага Технологийн улсын их сургууль болон Буриадын Улсын их сургууль зохион байгуулж байна. Зорилго нь Орос болон Азийн улс орнууд, эрдэм шинжилгээний нийгэмлэг, залуучуудын хоорондох олон улс-эрх зүйн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Энд Орос, Төв болон Зүүн Өмнөд Азийн орнуудын 150 шахам тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүд цуглажээ.
Форумын эхний өдөр нээлтийн ёслол, өргөтгөсөн хуралдаан, олон улсын онол-практикийн хоёр бага хурал боллоо. ОХУ-ын бүртгэлийн ерөнхий газрын Буриад улс дахь газрын дарга Ирина Шаргаева форумд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, орчин цаг үе зөвхөн манай улс төдийгүй, дэлхийн хамтын нийгэмлэгт бүхэлд нь ноцтой сорилтууд дагуулж байна.
«Энэ нөхцөлд орчин цагийн улс бүрийн эн тэргүүний зорилт болсон гэр бүлийг хадгалах, оюун санаа-ёс суртахууны үнэт зүйлсийг бэхжүүлэх үйлс онцгой чухал болж байна.», - гэж ОХУ-ын Бүртгэлийн Ерөнхий газрын Буриад улсын газрын дарга Ирина Шаргаева тэмдэглэн хэллээ. Оросын хуулийн их дээд сургуулиудын ерөнхийлөгч Сергей Бабурин мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ Азийн хуулийн форумыг Зөвлөлтөөс хойшх үеийн орон зайд гэхэд тэмдэглэлт үйл явдал хэмээн үзэж, амжилт хүсэв.
«Азийн хууль зүйн форумын сэдэв нь универсал бөгөөд оновчтой сонголт болжээ. Нийгэм, эрх зүй, түүх болон өөр бусад олон шинжлэх ухааныг хөндсөн өргөн хүрээг хамарсан байна. Тус форум соёлын өргөн хүрээг мөн хөндөх бөгөөд энэ талаар илтгэлдээ ярих болно. Хамгийн гол нь, энэ сэдэв орчин үе дэх олон улсын хамтын ажиллагаа, харилцааны суурь үндсүүдийг хөндөх юм», - гэж Сергей Бабурин хэллээ.
Арга хэмжээ 7 дугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.