100 жилийн дараа эргэж ирэв
Өвөр Байгальд төрсөн БНХАУ-ын харьяат Биньба 110 настайдаа Орост байнга оршин суух эрхтэй боллоо.
Дотоод хэргийн яамны шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн газрын Бүгд найрамдах Буриад улсыг эрхэлсэн газраас 110 настай энэ эмэгтэйд хугацаагүй оршин суух зөвшөөрлийн бичиг гардуулжээ.
Өндөр настай хэдий ч Биньба гуай баримт бичгээ авахын тулд Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн газарт өөрийн биеэр очсон байна.
БНХАУ-ын иргэн тэрээр 1914 оны 2 дугаар сард Өвөр Байгалийн хязгаарын Адуун-Чулуун гэдэг газар төржээ. Түүний ярьснаас үзвэл, тэр байгалийн тусгай хамгаалалт бүхий нэн үзэсгэлэнт газар эцэг эхийн хамт амьдарч, хөдөө аж ахуйн ажил эрхэлдэг байсан аж.
1924 онд Биньба эцэг эхийн хамт Хятад руу нүүжээ. Харин 2009 онд тэрээр хүү, бэрийн хамт Улаан-Үдэд хүрэлцэн ирж, ОХУ-д түр оршин суух, 2012 онд оршин суух зөвшөөрөл авсан байна.
Тэрээр өөрийн төрөл төрөгсдөд амьдралд бүх сэтгэл зүрхээ зориулж, сэтгэлээр хөгшрөлгүй, агшин хором бүрд талархан таашааж байхын жишээг үзүүлдэг. Цагдаагийн ажилтнууд түүнд баримт бичгийг нь хүндэтгэлтэйгээр гардуулж, урт насалж удаан жаргахыг ерөөжээ.
В сюжете: БурятияРоссияКНРКитайвид на жительство