Халимагийн авто замууд дагуу үндэсний хэв маягтай үйлчилгээний газрууд байгуулна
Тухайн цогцолбор газруудад амарч, үндэсний хоол зоог амталж, бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой байх юм.
Халимагийн Яшкуль - Комсомольский - Артезиан и Элстэй - Арзгир - Минеральные Воды гэсэн бүс нутгийн чанартай авто замууд дагуу үндэсний хэв маягтай замын үйлчилгээний цогцолборууд эхнээсээ байгуулагдана. Ойрын хоёр жилд байгуулагдах амралт, алжаал тайлах зориулалтын эдгээр бүс нь тус бүгд найрамдах улс дахь аялал жуулчлалын хөгжилд дөхөм үзүүлнэ. Халимагийн Бүгд найрамдах улсын тэргүүн Бату Хасиков энэ тухай мэдээлжээ.
"Халимагчууд бид улсын дэмжлэгийн ачаар одооноос бүс нутгийн болон холбооны улсын чанартай замуудад ихээхэн анхаарал хандуулж байна. Манай улсад зочилсон хүмүүс эерэг нааштай өөрчлөлтүүдийг онцолж байгаа нь таатай байна. Замын чанар аялал жуулчлал, эдийн засгийн хөгжилд нөлөөлж, дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлдэг. Бидний шинэ зорилт бол үзэмжтэй, ая тухтай, үндэсний онцлогтой зам дагасан үйлчилгээний дэд бүтэц бий болгох бөгөөд энэ ч маш их эрэлттэй байх болно гэж үзэж байна. Авто тээврийн аялал жуулчлалын хөгжилд тус дөхөм болох зам дагасан үйлчилгээний цогцолборуудын эхнийхийг Халимагт ойрын хоёр жилдээ байгуулахаар төлөвлөж байна", - гэж тэр ярив.
Зам дагуух үйлчилгээний цогцолборуудыг, жил бүр дуут элсний аялал жуулчлалын эко-фестиваль болдог Яшкуль - Комсомольский - Адык суурингийн ойролцоох Артезианд, мөн Элстэй - Арзгир - Минеральные Воды гэсэн Оросын тулгуур сүлжээ рүү ордог, мөн Халимагийг Ставрополийн хязгаартай холбогдог авто трасст байгуулна. Эдгээр цогцолбор газруудад хүмүүс амарч тухалж, үндэсний хоол зоог амтлахаас гадна бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой байх юм. Аялагчдын тав тухыг хангасан олон янзын ажил үйлчилгээг энд төлөвлөж байгаагийн дунд төрөл бүрийн түлш цэнэглэх газрууд, бэлэн мөнгөний автомат машинууд, гар утас, Wi-Fi холболт зэрэг үүрэн холбооны үйлчилгээ байна. Лавлах төвүүдээс нь аялал жуулчлалын нэртэй газрууд, түүх дурсгалын газрууд болон Халимагийн алдартай амралт сувиллын газруудын талаар мэдээлэл авах боломжтой байх юм.
"Гол нь жуулчид Халимаг нутгийн гүнд, түүний олон өнгө үзэмжийг харж чадах нь гол юм. Хоол зоогийн газрууд, кафе, ресторанууд, бэлэг дурсгалын жижиглэн худалдааны дэлгүүрүүдийг үндэсний бэлгэдэл оруулж өвөрмөц өнгө төрхтэй байгуулахаар төлөвлөж байна. Зочид эндээс Халимаг орны тухай дурсамж болгож нэгээхэн хэсгийг нь ч болов гэртээ авч харих боломжийг энд бүрдүүлнэ”,- гэж Бүгд найрамдах улсын тэргүүн нэмж ярив.
Халимагийн барилга, тээвэр, зам аж ахуйн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, зам дагуух дэд бүтцүүдийг байгуулах хөрөнгийг бүс нутгийн төсвөөс гаргах бөгөөд хувь хөрөнгө оруулагчид болон улсын хөгжлийн хөтөлбөрүүдээс зарим хөрөнгийг татах боломжтой байна.
В сюжете: Калмыкиятуризмпутешествияавтотрасса