Монголын хэрэглэгчдийн махны сонголтод нөлөөлдөг хүчин зүйлсийг тогтоожээ
Мах сонгож худалдан авахад үнээс гадна, өнгө, үнэр, харагдах байдал чухал шалгуур болдогийг Улаанбаатарын оршин суугч 950 хүнээс авсан асуулга харуулжээ.
“Вестник ВСГУТУ” эрдэм судалгааны сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллийг зохиогчид Монголын хэрэглэгчдийн мах сонгоход нөлөөлдөг хүчин зүйлсийг тогтоосон байна. Үүний зэрэгцээ өөх тос, илчлэг, бохирдлын эрсдэл, мах худалдаалж байгаа орчин зэрэг чанар, аюулгүй байдалтай холбоотой хүчин зүйлс хоёрдогч хүчин зүйлсэд тооцогддог байна.
Судлаачид аюулгүй байдалд ийм тоомжиргүй байдлыг монголчууд эртнээс нааш өөхтэй махыг хүнсэндээ хэрэглэж ирсэн уламжлалтай холбоотой байх хэмээн тэмдэглэжээ.
Тэрчлэн махны сонголтод худалдаа хийгдэж байгаа байршил, хэв маяг төдийлөн нөлөөлдөггүй байна.
Нийслэлчүүдийн олонх нь хүнсний төрөлжсөн “Хүчит шонхор” захаас мах худалдан авдаг байна.
Судалгааны өгүүллийг зохиогчид монголчууд махны бохирдолд мөн зохих анхаарал хандуулахгүй байгааг онцолжээ. Амьтад өргөн уудам бэлчээрт бэлчин идээшилдэг боловч үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалтын явцад бүтээгдэхүүн бохирдох бодит эрсдэлтэй байдаг.
Мөн уламжлалт бэлчээрийн нөхцөлд үйлдвэрлэлийн хог хаягдалд хөрс ус бохирдох зэргээр мал амьд ахуйдаа хими, биологийн бохирдолд өртөх аюул байдаг гэдгийг өгүүлэлд тэмдэглэсэн байна. Мөн энэ судалгаанд, малын махны бохирдлын болзошгүй аюулын талаар хүн амын мэдлэг мэдээллийг сайжруулах шаардлагатайг цохон тэмдэглэжээ.
В сюжете: МонголиямясосоцопросисследованиеВСГУТУ