Буриадад болох Буддын шашны олон улсын II форумд 11 орны зочид оролцохоо мэдэгджээ
Тус арга хэмжээ Буриадын Бүгд найрамдах улсын нийслэл Улаан-Үд хотод наймдугаар сарын 12-14-ний хооронд болох юм.
«Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд» сэдэвт Буддын шашны олон улсын II форумд Энэтхэг, Хятад, Вьетнам, Шри-Ланк, Лаос, Мьянмар, Монгол, Камбож, Балба, Бангладеш, Пакистан гэсэн 10 улсын зочид гийчид оролцохоо илэрхийлжээ.
- Буриад улс Азийн үүд хаалга гэдгээ дахин үүгээр баталж байна. Бид Халхын голын ялалтын 85 жилийн ойн эрдэм шинжилгээний бага хурал, Азийн хуульчдын форумыг зохион байгууллаа. Одоо болох Буддын шашны форум бол Орос дахь буддын шашинтнуудыг нэгтгэж, олон улсын холбоо хэлхээг бэхжүүлэх зорилготой гол арга хэмжээний нэг. Эрдэмтэн судлаачид, улстөрчид, шашны зүтгэлтнүүд буддизмын асуудлуудыг хэлэлцэх энэ өвөрмөц талбар байх болно, - гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов мэдэгдлээ.
Тус форумын үйл ажиллагаанд тухайлбал, гадаад улсуудын элчин сайд нар, буддын их сургуулиудын захирлууд, олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөлөгчид, буддын санваартнууд оролцоно. Энэ форумыг зохион байгуулж байгаа нь янз бүрийн орнуудын буддын шашны байгууллагууд хооронд эрдэм судалгаа, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн юм.
Форумын эхний өдөр 8 дугаар сарын 12-нд Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвд болон Буддын шашин судлалын хүрээлэнд “Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дэх буддизм” нэртэй олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ бага хурал Орос болон дэлхий дахин дахь буддын шашин судлал, түүх, буддын философи, буддын соёл, боловсрол болон шинжлэх ухаан болон буддизмын харилцаа холбооны асуудлуудад зориулагдах юм.
Мөн энэ өдөр Үндэсний музейд “Улсын төв Эрмитаж дахь буддын шашинт буриадын сонгодог бүтээлүүд” үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үдэш нь Буриадын Бүгд найрамдах улсын урлагийн мастеруудын нүд баясгам тоглолт зочдыг хүлээж байна.
«Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд» хэмээх буддын шашны олон улсын II форум 8 дугаар сарын 13-ны өдөр Буриадын Биеийн тамир, спортын цогцолборт болно. Мөн буддын боловсрол, ухамсрын буддын үзэл ойлголтууд, мөн түүний орчин үеийн амьдралд, дорнын анагаах ухаан, буддизм, экологи, уламжлалт үнэт зүйлс болон олон улсын эргэл мөргөл, аялал жуулчлал дахь ач холбогдол, мөн тэрчлэн Орос дахь Бандида Ламын хүрээлэн байгуулагдсаны 260 жилийн ойн сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд явагдана.
8 дугаар сарын 14-нд Оросын буддын шашинтнуудын төв Иволгын дацангийн “Хамбын хүрээ”-нд форумын ажиллагаа үргэлжилнэ. Форумын зочид “Бурхан багшийн магтаал” мөргөлд даган баясаж, Бандида Ламын XII дүр Итгэлт хамба Дашдоржид мөргөх боломжтой. Оросын буддын шашинтнуудын нийгэмлэгээс санал болгосны дагуу энд Бандида лам Итгэл хамба Дашдоржийн сургаал номын хэлэлцүүлэг болно. Түүнээс гадна энэ 2024 онд Бандида Ламын хүрээ 260 жилийн ойтойгоо золгож байгаа учир энэ үйл явдалд зориулсан тусгай арга хэмжээ болно.
Буддын шашны олон улсын II форумыг угтаж Иволгын дацанд мөн Цагаан дарь эхийн ном хурах, Мандал өргөх ёслол болно.
Бүртгэл 8 дугаар сарын 5-н хүртэл тус форумын албан ёсны сайтаар явагдах бөгөөд бүртгэлд хамрагдсан форумын сэдэвчилсэн талбарууд, боловсрол, соёлын хүрээнүүдээр зочлох боломжтой.
В сюжете: Бурятиябуддизмбуддийский форум