Лукашенко харилцан сонирхол бүхий бүх салбарт Монгол улстай хамтран ажиллахаа нотлов
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хурэлсух, найрамдалт монголын ард түмэнд Үндэсний баяр -Наадмын мэнд дэвшүүлжээ.
Белорусийн удирдагчийн хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлэв.
"Эх түүх, ёс уламжлалаа хүндлэн дээдэлдэг танай ард түмний эв нэгдэл, хүч чадал, эр зоригийн илэрхийлэл болсон баяр наадмын уур амьсгалыг Монгол улсад айлчлах үедээ биеэр үзэж мэдэрсэн. Беларусь улс танай улстай харилцан сонирхол бүхий бүх салбар хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлон илэрхийлж байна. Улаанбаатарт уулзах үеэр бидний хэлэлцэж тохирсон хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухаан, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудын чиглэлээрх чухал олон төслийг хоёр тал ойрын үед хэрэгжүүлнэ гэж итгэлтэй байна", - гэж баярын мэндчилгээнд тэмдэглэжээ.
Александр Лукашенко нь Ухнаагийн Хурэлсүхэд өндөр хариуцлагатай албанд нь амжилт, эрүүл энх, сайн сайхныг, Монголын ард түмэнд энх тайван, цэцэглэл хөгжлийг хүсэн ерөөв.