Өвөрбайгальд томоохон гурилын үйлдвэр ашиглалтад оров. ВИДЕО
Агийн Буриадын тойрогт орчин үеийн гурилын цогцолбор үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад оржээ.
«Дальневосточный» гурилын үйлдвэр төдийлөн нэрд гараагүй боловч Оросын гурил үйлдвэрлэлийн зах зээлийн тэргүүлэгчдийн ч атаархлыг төрүүлэхүйц хүчин чадалтай болж байна. Импортын бүтээгдэхүүнийг орлоод зогсохгүй өөрийн бүс нутагтаа улаан буудай боловсруулах хувь хэмжээг нэмэгдүүлэхэд багагүй ая холбогдолтой, өндөр зорилттой энэ төсөл Могойтын районд хэрэгжиж байна. «Дальневосточный» гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн нутгийн үйлдвэрлэгчид болоод эзэгтэй нарын дунд хэдийн танигджээ.
«Дальневосточный» ХХН-ийн ерөнхий технологч Тологон Дуйшоев гурил үйлдвэрлэх нарийн эрдмийг нутгийн мэргэжилтнүүдэд зааж өгөх чухал ажлаар Өвөрбайгальд хүрэлцэн ирсэн байна. Гурилын үйлдвэрийн спираль мэт гурван дамжлагаар улаан буудайн үрийг металл хольц, хог шороо, нунтаг сэлтээс цэвэрлэнэ. Дараа нь "амрааж", 36 цагийн дараа ус дулааны боловсруулалтад оруулна. Комбинат ашиглалтад орсоноор 30 ажлын байр шинээр бий болжээ. Гэвч давуу талыг зөвхөн тэднээр зогсохгүй нийт бүс нутаг даяараа өөрийн үйлдвэрийн гурилтай болж хүртэж байна. Гэхдээ бүр Алтайн үйлдвэрлэгчид ч атаархам үйлдвэртэй болов.
"Энд хэтийн төлөв асар их. Улаан буудайн чанар маш сайн учраас өнгөний хувьд дээд болон нэгдүгээр гурил, цавуулаг маш сайтай гарч байна. Хоногт 60 тонн гурид үйлдвэрлэх хүчин чадалтай", – гэж «Дальневосточный» гурилын үйлдвэр ХХН-ийн ерөнхий технологч Тологон Дуйшоев ярив.
Одоогоор тус комбинат туршилтын горимоор ажиллаж байгаа учир бэлэн бүтээгдэхүүний үзүүлэлт нь одоохондоо хоногт 20 тонн байна. Гэвч цаашдаа улам нэмэгдэх юм. Улмаар жилд 16 мянган тонн дээд сортын улаан буудайн гурил гаргахаар төлөвлөж байна. Үүнд 20 орчим тонн үр тариа шаардлагатай байна. Энэ нь үйлдвэр ашиглалтад орсны бас нэг давуу тал юм. Өвөрбайгалийн тариаланчдын хувьд борлуулалтын шинэ зах зээл нээгдэж байна.
"Түүхий эдээ бид орон нутгийн үйлдвэрлэгчдээс авч байна. Уулзаад ярихад тэд үргэлж тариагаа хаана борлуулахаа мэдэхгүй байлаа гэдэг. Тиймээс одооноос тэд тариалалтын талбайгаа зургаа дахин нэмэгдүүлэхэд бэлэн, боломж нь ч байна. Тариалалтаа зургаа дахин нэмэгдүүлж, бэлтгэсэн үр тариагаа бидэнд авчиоч өгнө", – гэж «Дальневосточный» ХХН-ийн ерөнхий захирлын орлогч Чингис Бальжинимаев ярив.
Орон нутгийн түүхий эдэд түшиглэснээр логистикийн зардал хэмнэгдэж, улмаар бүтээгдэхүүний өөрийн өртөг буурсанаар эцсийн дүндээ орон нутгийн зах зээлд гурилын үнэ буурах юм. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэнээр (мэдээжийн хэрэг, бүрэн хүчин чадалд шилжсэний дараа) хоёр сая гаруй хүний гурилын хэрэгцээг хангах боломжтой болно. Бүс нутгийн хувьд энэхүү хөрөнгө оруулалтын төсөл хэтрүүлэггүй чухал учир хязгаарын засаг захиргааны зүгээс төдөлгүй дэмжжээ. Энэ төслийг хэрэгжүүлэх 25 сая рублийг амбан захирагчийн даалгасны дагуу бизнес аж үйлдвэртйн хөгжлийн сангаас олгосон байна.
«Дальневосточный» гурилын үйлдвэр өндөр төлөвлөгөөтэй байна. Гоймон үйлдвэрлэл эхлүүлэхээр төлөвлөжээ. Тэрчлэн 1 болон 2кг гурил савлах савлагааны тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ. Ташрамд дурьдахад, могойтын гурилыр одооноос орон нутгийн худалдааны сүлжээнүүдээс олох боломжтой.
Гэвч кафе, зоогийн газруудын эзэд зэрэг бөөний худалдан авагчдад онцгой эрэлттэй байна.





















