Монголын "Хүннү" мотоклубын гишүүд Буриадад очив
Буриадаар мотоцикльтой аялагчдын зорилго нь, тус бүгд найрамдах улсын аялал жуулчлалын нөөц боломжтой танилцах юм.
“Буриадын аялал жуулчлалын потенциалтай танилцах зорилгоор «Хүннү» мото аялал жуулчлалын клубын гишүүд манайд хоёр дахь удаагаа ирлээ",- гэж Бүгд найрамдах улсын аялал жуулчлалын сайд Алдар Доржиев ярилаа.

Энэ мото клубын төв байр нь Улаанбаатар хотод байдаг.
Нийтдээ 600 гаруй мото сонирхогчдыг эгнээндээ нэгтгэдэг тус клубт монголын нэртэй улс төрчид, бизнесменүүд байдаг байна. Буриадаар хийж байгаа манай мото аяллын зорилго бол байрлах, нийтээр хооллох газруудыг нягталж тогтоох, маршрутыг цаашид хөгжүүлэхийн тулд үйлчилгээ аж ахуй эрхлэгчидтэй танилцах юм.
«Монголоос Баргужин-Тукум чиглэлд аялал жуулчлалын маршрут хөгжүүлснээр бид Лрос, Монголын хоорондох ах дүүгийн харилцааг бэхжүүлж байна», – гэж зочид ярив.



















