«Ойхоной олзо» наадамд эхирид буриадууд чуулав
Алдарт Ерд уулын бэлд эхирэд аймгийн буриад угсаатны соёлын бүс нутаг дундын «Ойхоной Олзо» IV наадам зохиогдлоо.
Эхирид овгийн буриадуудын угсаатны соёлын “Ойхоной олзо” бүс нутаг дундын IV наадамд авьяас билиг төгөлдөр оролцогчид чуулж, авьяас чадвар, мэдлэг, ёс уламжлалаа дээдлэх сэтгэлээрээ дор бүрдээ баярын уур амьсгалд өнгө нэмж байлаа. Эрхүү мужийн Баяндайн, Эхирэд Булагатын, Ольхоны районуудын, тэрчлэн Буриадын Баргузины, Курумканы, Иволгин болон Кабаны районы төлөөлөгчид наадамд хуран чуулав.
– Эв найр, чин сэтгэл, танин мэдэхүйн уур амьсгал ноёрхсон хоёр өдөр болж өнгөрлөө. Энэ бол ард түмний эв эед тун чухал арга хэмжээ, – гэж Эрхүү мужийн хурлын дэд дарга Кузьма Алдаров тэмдэглэн хэлэв.
“Шагай наадан” тэмцээн наадмууд
“Шагай шүүрэх” тэмцээнд 15 болон түүнээс дээш насны ангилалд:
• I байр – Мардаев Александр (Ольхоны район)
• II байр – Бужинаева Марианна (Ольхоны район)
• III байр – Табиханова Кристина
“Морь уралдуулах” – 15 болон түүнээс дээш насны ангилалд:
• I байр – Гомбоев Баир (Курумканы район, Буриадын бүгд найрамдах улс)
• II байр – Линхоева Юлия (Баргузины район, Буриад улс)
• III байр – Мардаев Александр (Ольхоны район)
“Шагай няслах” – 15 болон түүнээс дээш насны ангилалд:
• I байр – Табиханова Кристина
• II байр – Шобогорова Валентина (Баяндаев район)
• III байр – Бужинаева Марианна (Ольхоны район)
“Шагай шүүрэх” – 6–14 насны ангилалд:
• I байр – Бодоев Артем (Ольхоны район)
• II байр – Дармаев Арсалан (Иволгин район)
• III байр – Николаев Руслан (Ольхоны район)
Турнир “Шагай няслах” – 6–14 насны ангилалд:
• I байр – Бодоев Артем (Ольхоны район)
• II байр – Николаев Руслан (Ольхоны район)
• III байр – Дармаев Арсалан (Иволгин район).
Эхирэд овгийнхны шилдэг ургийн модны "Миний ураг удам” тэмцээн
• I байр – Баир Вамбуевич Бимбаевын удирдсан баг (удирдагч Бадинова Т.Ц., Иволгин район, Хурамша)
• II байр – Виктор Иванович Солдатовын удирдсан «Ольхон» баг, Ольхоны район
• III байр – Николаев Н. М. и Ангаров П. Е. (удирдагч Ербахаева М. А., найруулагч Баендуева Т. Л., г. Улаан-Үд).
Эхирэд овгийнхон болон бусад ураг удмынхны ардын урлагийн хамтлагуудын уралдаан
• I байр – «Узуур монгол» ёс бүхий «Талын дуун» Буриад ардын хамтлаг(удирдагч Модоев П.П., Баяндаевын район)
• II байр – «Анга» ардын урлагийн хамтлаг (удирдагч Орбодоева А.А., Ольхоны район, Хурай-Нур суурин)
• II байр – «Улаахан Олзон» чуулга (удирдагч Бадинова Т.Ц., Иволгины район, Хурамша, Буриадын бүгд найрамдах улс)
• III байр – Буриад ардын чуулга «Баян тал» (удирдагч Балдаева Н.В., Эхирит-Булагат район, МО «Ново-Николаевское»)
• III байр – ардын урлагийн хамтлаг «Байгалийн долгио» (Кабаны район, Ранжурово суурин).
“Эхирэд удмын шилдэг үзмэр”
• I байр – Курумканы район
• II байр – Запханов Владимир Саможапович, Гармаева Светлана Дамбаевна (Иволгины район)
• III байр – Баршуев Анатолий Веллингтонович (Ольхоны район)
Зохион байгуулагчдын зүгээс “Ойхоной олзо” тус өвөрмөц наадам нь Буриадын соёлын хамгийн хайртай баярын нэг болсныг тэмдэглэж, энэхүү арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Хойч үедээ уламжлалаа хадгалан өвлүүлэх тус наадам хойшид улам хөгжин дэвжих болно. "Ойхоной олзо” V наадам 2026 онд Эхирит-Булагтын районд болно.
– Баяр наадмын далбааг Эхирэд-Булагат районд өртөөлөн гардуулж өглөө.
Мөн 5 жилийн ойн наадмыг найрсаг баг болж зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Хүнд хэцүү үед буриадууд эх орон нэгтнүүддээ, ураг удмынхандаа хамгаас элгэмсэг дотно хандаж ирсэн. Бид гэр бүлийн үнэ цэнэ, ёс заншил, уламжлалаа бэхжүүлэх хэрэгтэй, энэ бол бидний хүч чадал юм гэж наадмыг зохион байгуулагчдын нэг, "Эхирэдүүдийн нэгдэл" олон нийтийн хөдөлгөөний тэргүүн Жорж Абзаев онцоллоо.
В сюжете: БурятияИркутская областьэхиритыфестиваль