Тайланд оросын иргэдэд визгүй журмаа сунгав
Тайланд оросын иргэдэд 60 хоногийн визгүй журмыг хугацааны хязгааргүйгээр тогтоосноо зарлалаа.
Таиландын засгийн газар ОХУ-ын иргэдэд зориулж 60 хоногийн визийг дангаараа байнгын болгож өөрчилжээ.
Орос, Хятад зэрэг 93 улсын иргэдэд зориулж тодорхойгүй хугацаанд визгүй зорчих журам нэвтрүүлэх тухай Тайландын ерөнхий сайд Сеттха Тхависины баталсан тус улсын ДХЯ-ны тушаал, Royal Government Gazette хэмээх шинэ хууль тогтоомжуудыг нийтэлдэг төрийн мэдээллийн хэвлэлд даваа гарагийн орой тавигдаж тэр даруйгаа хүчин төгөлдөр болжээ.
"Дараах жагсаалтад багтсан улс, нутаг дэвсгэрийн паспорт, эсвэл паспортыг орлох баримт бичиг бүхий хүмүүст аялж жуулчлах зорилгоор Хаант улсын нутаг дэвсгэрт 60 хоног хүртэл хугацаанд түр нэвтрэхийг зөьшөөрнө...Энэхүү тушаал 2024 оны долоодугаар сарын 15-наас эхэлж үйлчилнэ ", - гэж тушаал үйлчлэх цаг хугацааны хязгаарыг тавиагүй уг мэдээлэлд өгүүлсэн байна.
ОХУ-ын иргэд Тайландад 60 хүртэл хоног визгүй зорчиж, 90 хүртэл хоног сунгах боломжтой байна. Энэ арга хэмжээ жуулчдыг олноор татах, мөн Оростой харилцаагаа сайжруулахад чиглэжээ. Сунгалт хийлгэхэд 1 900 батын үнэтэй байна (4 566 рубль).
В сюжете: ТаиландРоссиятуризмбезвизовый режим





















