Красноярскийн эмч нар Монголоос очсон, ховор тохиолдох өвдөгний үений өвчтэй хүнд тусламж үзүүлжээ
16-настай Анка ийм өвчтэй болохоо гэнэтийн байдлаар мэджээ.
Красноярскийн гэмтэл судлалын эмч нар Монголоос очсон өвчтөнд өвдөгний үенд нь үүссэн, хүчтэй өвдөлт бүхий ховор төрлийн өвчнийг нь эдгээж тусалжээ. Сибирийн Холбооны эрдэм шинжилгээ-клиникийн төвийн хэвлэлийн албанаас энэ тухай мэдээллээ.
Монголоос ирсэн 16 настай өвчтнийг Анка гэдэг. Түүний ярьснаар, өвчин нь гэнэтийн байдлаар илэрчээ. Хагас жилийн өмнө тэр унтаж сэрснийхээ дараа нэг өвдгөөр нь хүчтэй өвдөж хөл дээрээ гишгэж чадахгүй байжээ. Энэ байдал нь удаан үргэлжлээгүй учраас Анка төдийлөн тоосонгүй өнгөрөв. Гэвч яваандаа өвдөлт нь нэмэгдсээр байв. Залуу гар бөмбөг, сагсан бөмбөгөөр хичээллэхээ зогсоов.
Анка Монголын эмя нарт хандсан боловч тэднээс тусыг эс олов. Тиймээс тэр Красноярскт шинжилгээ өгөхөөр авга эгчийгээ зорив. Сибирийн Холбооны эрдэм шинжилгээ-клиникийн төвийн мэргэжилтнүүд түүний өвдгөний ясны эд буруу газар ургасан болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Сибирийн Холбооны эрдэм шинжилгээ-клиникийн төвийн хэвлэлийн алба
«Магадгүй, энэ төрөлхийн гажиг байх. Хонгоны шулуун ясны шөрмөсөнд уг яс ургаж томорсон. Ачаалал авах үед энэ үүсгэл нь үрэвсэж өвддөг. Асуудлыг зөвхөн мэс заслын эмчилгээний аргаар шийдэа боломжтой. Энэ бол ховор төрлийн өвчин. Эмнэл зүйд ижил төстэй мэс заслын аргаар шийдвэрлэсэн цөөн тохиолдлыг бичсэн байдаг», — гэж мэс заслыг хийсэн гэмтлийн эмч Илья Синюк хэлэв.
Мэс засалч зүсэлтгүйгээр, шөрмөсийг гэмтээхгүйгээр ургасан ясыг авах ёстой байв. Хагалгаа нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд амжилттай дууссан байна.
Өвчтөн одоо сайн байгаа ч бүрэн эдгэрэхэд хугацаа шаардагдана. Яс ургасан байсан газарт хөндий үүссэн бөгөөд энэ нь битүүрч төлжих ёстой. Анка анхны сорвижилт үүсэх хүртэл гурван долоо хоног бэхэлгээтэй байна. Дараа нь тэрээр нөхөн сэргээх физик эмчилгээнд хамрагдана.




















