Монголд 685 500 га газар ойн түймэрт өртжээ
Монгол Улсын хэмжээнд энэ он гарсаар нийт 90 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Энэ он гарсаар Монгол Улсын хэмжээнд нийт 90 удаагийн ой, хээрийн түймэр гарч, 685 мянга 521 га ой, бэлчээрийг устсан талаар ОБЕГ-аас лхагва гарагт мэдээллээ.
Гал түймрийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.3 хувиар өссөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Одоогоор баруун зүгт Увс, Завхан, хойд талаараа Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, төвийн бүсийн Архангайд хуурайшилт ихтэй байгаа тул ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна гэж тус газраас мэдээллээ.
Аялал жуулчлалын оргил ачаалалтай, амралтын үеэр иргэдийг хотоос гадагш зорчихдоо сонор сэрэмжтэй байж, гал түймрийн аюулаас зайлсхийхийг тус газраас уриаллаа.
В сюжете: Монголиялеслесные пожарыстепные пожары