БНХАУ оросын "Мир" төлбөрийн системийг ашиглах боломжийг авч үзэж байна
Энэ нь хоёр орны хоорондох эдийн засаг, санхүүгийн харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болно.
Хятад улс оросын "Мир" төлбөрийн системийг ашиглах боломжийг авч үзэж байна. Энэ нь хоёр орны хоорондох эдийн засаг, санхүүгийн харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болно гэж Орос дахь БНХАУ-ын элчин сайд мэдээллээ.
Одоо "Мир" картыг Беларусь, Армени, Азербайжан, Казахстан, Тажикистан, Венесуэл, Вьетнам, Куб зэрэг нэлээд хэдэн улсад хүлээн авдаг. Төлбөр тооцооны "Мир" систем QR-код ашиглах зэргээр бусад арга хэлбэрийг бас авч үзэн хилийн чанадад үйл ажиллагаагаа идэвхтэй өргөжүүлж байна.