Орос-Хятадын «Тэнгисийн хамтын ажиллагаа – 2024» сургуулилалт өндөрлөв. ВИДЕО
Хамтарсан цэргийн сургуулилалт нь ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой байв.
Орос, Хятадын тэнгисийн цэргийн хамтарсан “Далайн хамтын ажиллагаа-2024” сургуулилалт Өмнөд Хятадын тэнгист болж өндөрлөлөө. Энэ тухай Номхон далайн флотын мэдээллийн дэмжлэгийн хэлтэс долдугаар сарын 18-нд мэдээлэв.
Тус хамтарсан сургуулилалт нь ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ази, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах зорилготой байв.
Нийтдээ 30 орчим байлдааны сургуулилт явагдсаны дотор далай, эрэг, агаарын байд их бууны хамтарсан буудлага хийсэн байна.
Цэргийнхэн мөн шумбагч онгоц эсэргүүцэх ажиллагаа, тэнгисийн цэргийн байлдааны ажиллагаа, хөлөг онгоцны отрядын агаарын довтолгооноос хамгаалах ажиллагааг зохион байгуулах, хөлөг онгоцыг тээвэрлэх, далайд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дадлага хийжээ.
Сургуулилтад Оросын талаас Номхон далайн флотын "Громкий", "Резкий" корветтүүд, Хятадын талаас "Инчуан" эсминец хөлөг, "Дали", "Хэншүй" фрегатууд, Хятадын талаас "Вэйшаньху" хангамжийн иж бүрэн тээвэр оролцсон болохыг тодотгов.
ОХУ-ын тэнгисийн цэргийн хүчин болон Хятадын Ардын чөлөөлөх армийн хөлөг онгоцны отрядуудын сургуулилалтын идэвхтэй үе шат долоодугаар сарын15-17-ны хооронд, харин нээлтийн ёслол нь долоодугаао сарын 15-нд хятадын Жаньсян хотод болжээ.
Долоодугаар сарын 12-нд БНХАУ-ын БХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жан Сяоган, Орос, Хятадын цэргийхний хамтарсан сургуулилалт улс хоорондын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдгийг тэмдэглэв.