Буриадад куреш бөхийн барилдааныг хөгжүүлнэ
Оросын Куреш бөхийн Холбооны бүсийн салбарыг Буриадад байгуулав.
Салбарын гүйцэтгэх захирлаар “Буриад дахь татар иргэдийн бүс нутгийн угсаа-соёлын автономи” хэмээх олон нийтийн байгууллагын Зөвлөлийн дарга, Сажид Баталовыг томилов. Буриадын салбар байгуулсан тухайд Казань дахь Куреш бөхийн “Автодор” тэмцээний үеэр зарласан байна.
Корэш, эсвэл Куреш нь түрэг ард түмнүүдийн уламжлалт бөхийн төрөл юм. Башкир, татар и чуваш үндэстнүүд ч бас барилддаг энэ бөхийн барилдаан нь өрсөлдөгчийнхөө бүснээс барьц авч барилдах бөгөөд сабантуя, жиена, акатуя зэрэг үндэсний баяруудын чухал нэг хэсэг байдаг.
2016 онд ЮНЕСКО тэвчээр хатуужил, сайхан сэтгэл, эв нэгдлийн зарчимд тулгуурлан үндэстэн угсаатан хоорондын харилцааг бэхжүүлэх үр нөлөөг нь онцлон куреш бөхийн барилдааныг хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан юм.
Куреш бөхийн барилдаан саяхныг болтол үндэсний бөхийн төрөлд хамаарч ирсэн. 2010 онд Оросын Спортын яамны тушаалаар спортын төрөл хэмээн хүлээн зөвшөөрч, Бүх Оросын бүртгэлийн гуравдахь ангилалд багтаажээ. Олон зууны түүхтэй энэхүү бөхийн барилдаан Ижил мөрний сав дагуух, Урал, Сибирь болон Оросын бусад бүс нутаг, ойр холын хилийн чанадын ард түмнүүдийн дунд өргөн дэлгэрсэн байдаг.
Дүрмийн хувьд, буриад бөхийн барилдаан болон якутын хабсагай бөхийн дүрэмтэй олон талаар ижил төстэй байдаг.