Таван зоригтон: буриадын залуу эрдэмтэд телеграм сувгийг орчуулжээ. ВИДЕО
2023 онд Буриадын хэл шинжээч хэдэн залуус Телеграм сувгийн интерфейсийг буриад хэлэнд хөрвүүлэх зоримог төсөлд нэгджээ.
Жилийн хугацаанд тэд орчуулбал зохих нийт агуулгын талаас ялигүй бага хувийг хөрвүүлж чадсан бөгөөд ойрын хугацаанд 11,500 үгийг орчуулах зорилттой байна.

– Шууд хуулбарласан болох вий гэдэг үүднээс бид монгол интерфейс рүү ч орж үзээгүй. Гэхдээ бидэнд маш их бэрхшээл тулгарч байлаа. Жишээ нь, буриад хэл залгаа шинж чанартай учраас орчуулга нэлээд сунжруу болж байв. Тиймээс бид хэд хэдэн тактик барьж ажиллах ёстой болсон юм. Тэр дундаа бид, интернетэд түгээмэл хэрэглэгддэг Wi-fi юмуу e-mail зэрэг үгүүдэд дүйцэх үгсийг хайгаагүй. Гэхдээ бас хэрэглэгчдэд ойлгомжтой байх хувилбаруудыг олохыг хичээж байлаа, – гэж энэ ажилд хамтран зүтгэгчдийн нэг Алтана Базаржапова ярив.
ТГ сувгийг буриад хэл рүү тохируулахын тулд дараах холбоос руу хандаж болно: https://t.me/setlanguage/burhelen.
– Буриад хэл хоцрогдсон хэл биш, нийгэмтэй хөл зэрэгцэж, хэлийг тээн өвлөгчидтэй хамтдаа хөгжих чадамжтай гэдгийг нотлох нь бидний нэг зорилго байсан юм. Буриад интерфейсэнд дагалдах нэг чухал ач холбогдол нь хэрэглэгчдийг өмнө хэрэглэж үзээгүй үгүүдээ мэдэж авч, улмаар хэлэнд шинээр нэвтэрсэн үгсийн сангаа баяжуулах боломж юм. Учир нь аппликэйшнийг хэрэглэх үед аль нэг цонх, түүнд дагалдах текст ойлгомжгүй байх үед цонхыг нь хараад ямар зориулалттай болохыг нь ойлгож болно гэсэн үг.
Буриад хэл сурахын тулд интерфейсээ буриад хэлээр тохируулсан гэдэг мэдээллийг бидэнд арваад хүн холбогдож мэдээлсэн нь энэ ажлын явцад интерфейсийн суралцуулах чадамжтайг илтгэсэн бас нэг зүйл байв. Дан интерфейс ашигласнаар хэл сурахгүй нь ойлгомжтой учир манай багийнхны буриад хэл судлалд оруулсан хувь нэмэр төдийлөн их биш. Энэ тухайд нийгэм олон нийт хэл соёлоо хойч үедээ өвлүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагыг илүү олноороо ойлгож ухамсарлах нь шийдвэрлэх алхам байх болно. Үүний нэг үндэс суурь буриад хэл, түүнийг тээгчдэд ханддаг түгээмэл хандлагыг өөрчлөх явдал. Энэ ч үүднээс бид хэлний тухай ойлголтыг тэлэн өргөжүүлж, буриад хэд амьдралын аль ч хүрээнд, тэр бүү хэл шинэ тутам технологийн салбарт ч гэсэн бидэнд хань дэм болж чадна гэдгийг харуулах зорилготой ажилласан юм.
Энд дурьдахад, телеграм суваг байнга хувьсан шинэчлэгдэж байдаг учир, хэдийгээр товлосон бүх үгсээ орчуулсан ч гэлээ, бид зогсох ёсгүй. ТГ сувгийн Интерфейс үе үе шинэчлэгдэж, басхүү ВКонтакте сүлжээнд тохиолдсоны нэгэн адилаар буриад интерфейст нь шинэчлэлт хийгдэхгүй байсны улмаас уг сүлжээнээс хасагдсан шиг харамсалтай явдал болох боломж бий. ¥
Тиймээс энэхүү хөрвүүлгийн ажлаа үргэлжлүүлэхэд нь залуу эрдэмтдэд хүн амын зүгээс, басхүү улсын зүгээс дэмжлэг шаардлагатай болж байна. Тэр тусмаа Буриад үндэстнүүдийн дундах хэлний байдал тийм ч сайнгүй хэвээр байгаа боловч сүүлийн жилүүдэд буриад хэлээр ярьж харилцах, интернэт орчинд буриад хэлийг чанартай харуулж таниулах сонирхол илтэд нэмэгдсэнийг судлаачид өөрсдөө тэмдэглэж байна. Интернетэд буриад хэлний үүрэг хэрэглээний чадамжийг судалсны эцэст дээрх эрдэмтэд, интернет орчинд буриад хэлээрээ харилцах, буриад хэл судлах хүсэл сонирхол нийгмийн нэг хэсэгт нь байгааг олж харжээ.

Интернэтийн хүрээн дэх буриад хэлний сегментийг дараах гурван форматын агуулгаар үзүүлэв:
- буриад хэлээрх агуулга;
- хэл гээгдэж байгаа асуудалд анхаарал хандуулах зорилготой асуудал хөндсөн бүтээгдэхүүнүүд;
- хэлний сургалт дагнасан нөөцүүд.
Өнөөдөр чухамхүү интернэт дэх харилцаагаар дамжуулж буриад хэлийг сэргээх (хэлийг ухамсартайгаар сэргээх, өвлөн хадгалах үйл явц) нөөц боломж байна гэдэг дүгнэлтийг дээрх ажлыг санаачлагчид хийжээ. Тиймээс нийгмийн сүлжээнүүд, мессенжерүүд, интернет орчинг бүхэлд нь буриад хэл агуулгаар баяжуулж дүүргэх ажлыг цааш үргэлжлүүлэх шаардлага тулгарч байна.
Алтана болон түүний Буриад хэл судлалын чиглэлээр хамтран зүтгэгчидтэй дараах холбоосоор танилцаж болно.
В сюжете: Бурятиятелеграмбурятский язык


















