Монголчууд ОХУ-тай эрүүл мэндийн аялал жуулчлал хөгжүүлэхийн төлөө байна
Мөн Монгол улс оросын анагаах ухааны экспортын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх бодолтой байна.
Оросын анагаах ухааны экспорт Монголын ард иргэдэд ач тусаа өгөх боломжтой, энэ чиглэлийг идэвхжүүлэх шаардлагатай. Монголын эрүүл мэндийн аялал жуулчлалын Холбооны тэргүүн Ч.Аззаяа Өвр Байгалийн эдийн засгийн форумын “Бүс нутгууд дахь эрүүл мэндийн болон сэргээн засах аялал жуулчлал” сэдэвт хэлэлцүүлэг дээр энэ тухай мэдэгджээ.
"Бид оросын анагаах ухааны экспортын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байна. 2023 онд Монголоос 230 мянга орчим хүн аялал жуулчлалын компаниудын шугамаар, нэг сая орчим буюу манай нийт хүн амын бараг гуравны нэгтэй тэнцэх хүн гадны улсууд руу зорчсон байдаг. Яагаад үр ашигтайг ая таатай зүйлтэй, эрүүл мэндийн аялал жуулчлалтай хослуулж болохгүй гэж? Үүнд ирээдүй бий, - гэж тэр ярьжээ.
Монголчууд голдуу амьсгалын замын, хоол боловсруулах, зүрх-судасны эрхтнүүдийн эмчилгээнд ордог. "Баримтаас, тэр дундаа гадагш чиглэсэн эрүүл мэндийн аялал жуулчлалын хэмжээгээр авч үзвэл, ОХУ-д хавдрын болон дотоод шүүрлийн өвчнүүдийн эмчилгээ хийлгэх хэтийн төлөв сайтай гэж бид үзэж байна. Тэрчлэн зүрх судас, мэдрэлийн мэс засал, нүд, гоо сайхны мэс засал, ерөнхий эрүүл мэндийн үзлэг хийлгэх боломжтой, - гэж Монголын төлөөлөгч ярив.
Одоогоор энэ чиглэлийг хөгжүүлэхэд бэрхшээлүүд бий: Монголд орос хэл бараг заахаа больсон, тиймээс хөдөө орон нутгийн иргэд хөрш зэргэлдээ Орос улс дахь анагаах ухааны салбарын ажил үйлчилгээтэй бүрэн хэмжээнд танилцах боломж хомс байдаг. Тиймээс ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын албан хуудсуудад англи хэл ашиглах нь туйлын чухал. Тэрчлэн оросын анагаах ухааны боломжуудыг ойлгуулж таниулах богино хэмжээний, хүртээмжтэй сурталчилгаа хэрэгтэй, - гэж Ч.Аззаяа ярилаа.
"Сүүлийн 30 жилд яамны түвшинд төдийгүй, эмнэлгүүд хооронд ч бараг хамтын ажиллагаа өрнөөгүй тул оросын анагаах ухааны түвшний талаар мэдлэг мэдээлэл бага байна. Үйлчлүүлэгчдийн зүгээс хамгийн бэрхшээлтэй зүйл бол орос хэлний мэдлэг дутмаг байдал, - гэж энэ мэргэжилтэн яриад, Монгол улс зөвхөн Орос, Хятад хоёр улстай хиллэдэг. Харин БНСУ-ын эмч нар Монголд өөрсдийн ажил үйлчилгээг идэвхтэй таниулж сурталчлан ажиллаж байгаа гэдгийг сануулав.


















