Байгаль нуурын эрэгт жуулчид болон уран зураачдын бүтээсэн арт-парк бий болно
Максимиха тосгонд «Ой» нэртэй арк-парк барих ажил эхэлжээ.
Эндэх уран бүтээлийн урлангуудад аялагч жуулчид туршлагатай инсталляци-зураачдын удирдлагын дор удахгүй босох арт-бүтээлүүдийн нэгж хэсгүүдийг урлаж байна. Тэд тухайлбал, модны салаа мөчрүүд хээлж, шилэн саван дотор сэтгэлийн үгээ бичиж үлдээн, байгаль нуурын омуль загасыг шавраар урлаж, бас Байгаль хавийн хушны самранд зориулсан макраме урлалын ханын зүүлт сэлт бүтээж байна. Үнэ төлбөргүй ийм сургалт хичээлүүд энэ 2024 оны аравдугаар сарыг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд тус арт-паркийн дэвсгэр газарт мод, шигтгэмэл урлал, шавар урлал болон нэхмэл урлалын чиглэлээр бүтээсэн 17 ард бүтээл цогцлох юм. Ийм инсталляц бүтээлүүд хийхэд гар бие оролцох боломж Максимиха тосгоны оршин суугч бүрт нээлттэй бөгөөд үүний тулд ердөө уран бүтээлчдийн урланд очиж, хичээлд бүртгүүлэхэд хангалттай.
«Лес» арк-паркийн хаяг нь: Баргузины районы Максимиха тосгон, 1Г, «Радуга» арт-өргөө.
Сайт: baikal-raduga.ru
Тус төсөл “Нэмэх тэмдэгтэй хот” хэмээх ЭН+ тэтгэлэгт уралдааны дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа юм.




















