Ричард Гирийг Буриадад урьжээ
Наймдугаар сарын 12-14-ний хооронд Улаан-Үд хотод болох буддистуудын форумд америкийн энэ жүжигчнийг урьжээ.
Холливудын од Ричард Гирийг Буриадад болох буддистуудын форумд урьсан талаар зохион байгуулагчид нь мэдээлэв.
Буддын форум наймдугаар сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Улаан-Үдэд болно.
"Эрхэм хүндэт Ричард Гир! Таныг “Уламжлалт буддизм ба орчин цагийн сорилтууд” хэмээх Буддизмын олон улсын Ⅱ форумд оролцохыг урьж байна”, - гэж албан урилгад өгүүлжээ.
Энд дурьдахад, Гир олон жилийн өмнө мөн Буриадад уригдан ирж байсан юм. Нийгмийн сүлжээнд тавьсан дүрс бичлэг дээр жүжигчин өөрийн шүтэн бишрэгчдэд, Буриад руу дахин аялах хүсэлтэй байгаагаа ярьж байжээ. Түүнээс гадна Ричард Гир нь буддын шашин шүтдэг хүн юм.
В сюжете: БурятияРичард ГирБуддийский форумбуддизм


















