"Эн+" Монголын салхины нөөцийг сонирхож байна
Тухайлбал, тус компани эрчим хүчний боломжит төслүүдийг судалж байгаа талаар хэтийн хөгжлийн төвийн захирал Илья Бриллиантов ярив.
"Эн+" Монголдсалхин цахилгаан станц, дулааны цахилгаан станцуудын шинэчлэл, усан цахилгаан станц барих зэрэг эрчим хүчний төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байна. Компанийн ерөнхий захирлын орлогч, хэтийн хөгжлийн төвийн захирал Илья Бриллиантов энэ тухай сэтгүүлчдэд мэдээллээ.
"Бид мэдээжийн хэрэг, эрчим хүчтэй холбоотой төслүүдийг судалж байна. Салхины эрчим хүч болон одоо байгаа дулааны цахилгаан станцуудын шинэчлэл сонирхол татахуйц байна.
Усан цахилгаан станц барих тухайд, тэд хэрэв шаардлагатай гэж үзвэл бидэнд судалгаа бий. Түүнийг хэрхэн барьж босгодог, яаж ашигладаг, хэрхэн ажиллуулах вэ гэдгийг бид мэддэг. Мөн ямар эрсдэл үүсэх боломжтойг мэднэ", - гэж тэр хэлэв.
"Эн+" нь хөнгөн цагаан болон цахилгаан эрчим хүчний босоо бүтэцтэй үйлдвэрлэгч юм. 19,4 ГВт цахилгаан станцууд болон жилд 4,2 сая тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлүүдийг ("Русал" дахь хяналтын хувьцаагаар дамжуулан) нэгтгэдэг. En+ компанийн үндсэн хувьцаа эзэмшигчид нь 44,95% хувь эзэмшигч Олега Дерипаскагийн B-Finance хөрөнгө оруулалтын компани, (үүнээс саналын эрх 35%-д хязгаарлагдсан), трейдер Glencore (10,55%) болон 21,37% хувьцаа компанийн өөрийн мэдэлд байдаг байна.
В сюжете: МонголияэнергетикаЭн+


















