Оросын компаниуд Хархорин хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулах шалгаруулалтын хоёрдугаар шатанд оролцоно
Хоёрдугаар шатанд тэнцсэн оролцогчдын бүх ажлыг долоодугаар сарын 25-наас 31-ний хооронд олон нийтээс санал хураахаар нийгмийн сүлжээнд байрлуулна.
Монголын эртний нийслэл Хархорины суурин дээр шинэ хотын ерөнхий төлөвлөгөө гаргах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад Оросын компаниуд хоёрдугаар шатанд шалгарчээ. Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн хэвлэлийн албанаас энэ тухай мэдээлсэн байна.
"”Шинэ Хархорин” хотын төлөвлөлтийг гаргах олон улсын нээлттэй сонгох шалгаруулалтад 54 улсын 428 баг оролцжээ. Хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн бүтээлүүд шалгарсан байна. Тэдний дунд Орос, Хятадын тус бүр таван баг багтсан байна, - гэж Монголын ерөнхийлөгчийн интернэт хуудсанд мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээгээр, сонгон шалгаруулалтад монголын зургаа, туркийн дөрөв, казахстаны хоёр баг мөн шалгарч үлдсэн байна. Үүнээс гадна Австрали, Бангладеш, Болгар, Бруней, Их Британи, Индонези, Итали, Мексик, Польш, Серби, Сингапур, Хорват болон Японы нэг бүр нэг баг тунажээ.
Хоёрдахь шатны сонгон шалгаруулалтад оролцогчдын бүх бүтээлийг 2024 оны долоодугаар сарын 25-наас 31-ний хооронд олон нийтээс нээлттэй санал хураахаар байршуулах юм байна. Харин долоодугаар сарын 28-31-ний хооронд хүссэн хүн бүрт нээлттэй үзэсгэлэн гарч, энэ үеэр баг тус бүрийн төлөөлөгчид өөрсдийн ажлын талаар итгэл презентаци толилуулна. Тунаж үлдсэн таван оролцогчийн бүтээлүүдийг 7 дугаар сарын 31-нд сонгоно.
"АНУ, Герман,Өмнөд Солонгос, Польшийн төлөөлөгчдөөс бүрдсэн 11 шүүгчийн нэрийг хараахан зарлаагүй байна.Сүүлийн шатанд тунаж үлдсэн таван оролцогч наймдугаар сарын 31-нээс өмнө шинэ хот барих ерөнхий төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) гаргах ёстой байна” , - гэж ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна. Чингис хааны эзэнт гүрний эртний нийслэлийг сэргээн босгох нь
Нарийвчилсан ТЭЗҮ-г 2024 оны туршид дуусгах бөгөөд 2025 оны эхний улиралд барилгын ажлыг эхлүүлэх учиртай байна. Монгол улсын засаг захиргааны шинэ төв учир Хархорин хот орчмын 189 мянган га нутаг дэвсгэрийг төрийн тусгай хэрэгцээнд авах ажээ.
Ерөнхийлөгчийн гурван давхар өргөө шинэ хотод 60 га талбай эзлэх юм. Мөн яамд болон элчин сайдын яамдыг тус хот руу аажим нүүлгэх юм. Чингис хааны ач Мөнх хааны нэрээр нэрлэгдэх олон улсын нисэх буудлыг хотоос 50 км зайд барина.
Хархорин хот 1235-1260 оны хооронд Монголын эзэн гүрний нийслэл байсан юм. Тэнд олон орны элч нар, оросын вангууд, түүний дотор Александр Невский очиж байжээ. 2004 онд эртний хотын туурин дээрх Хархорин сумыг Орхоны хөндий дагуух ойр орчмын газруудынх нь хамтаар ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн Жагсаалтад бүртгэсэн юм.