Турк болон монголын археологчид Шовх уулан дахь булшны малталт хийж байна
Туул голын хөндий дэх тус оршуулга 5-8 дугаар зууны үед хамаарна гэж судлаачид үзэж байна.
Турк болон монголын судлаачид Шовх уулан дахь археологийн олдворт малталт хийж байна.
Малталт нь Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Шовх уул болон Туул голын хөндийд байрлалтай дундад зууны үеийн дурсгалууд болон эртний булшуудад гол төвлөрч байна.
Истанбулын их сургуулиас төслийн зохицуулагчдын нэг нь, нүүдэлчдийн түүхийн холбогдолтой, мөн турэг болон монголчуудын түүх, соёлд хамаарах энэ төслийг тэд санаачилсан гэж ярилаа.
“Бид гурван жилийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний жилдээ бид турк-монголын түншлэлээр Шовх ууланд хамтарсан хээрийн судалгаа явуулж байна”, - гэж тэр ярьжээ.
Туул голын хөндийд тэдний малтаж буй оршуулга 5-8 дугаар зууны үеийнх гэж судлаачид үзэж байна.
“Энэ булш гоктуркуудэд, магадгүй уйгурын үед хамаарч мэднэ. Энэ цогцолбор булш 10х10 метрийн хавтгай дөрвөлжин төлөвлөлттэй”, - гэж тэр ярьжээ.
Энэ булш бусдаасаа хавьгүй том бөгөөд хэмжээ талаасаа онцгой өвөрмөц шинжтэй байна.
Археологчдын гол зорилго нь энэ онд дурсгалын гадна байдлыг тодорхойлж, өнгөн давхаргыг хөрснөөс цэвэрлэж ил гаргах юм.
“Биднийг өнгөн хэсгээс эхэлж малтах үед эхэндээ морь, хонины яснууд олдож байсан. Тэднийг тэр даруй радионүүрстөрөгчийн шинжилгээнд оруулахаар лабораторид илгээсэн”, - гэж эрдэмтэд ярилаа.
Судалгааны эцэст малтлагын талаарх тайланг талуудын зөвшилцөн тохирсны дагуу монгол, турк хэлээр нийтлүүлэх юм байна.
В сюжете: МонголияТурцияархеологияраскопки