Даши Намдаков Буриад дахь төрөлх нутгийнхаа дацанд зориулж Бурхан багшийн өвөрмөц дүрийг бүтээжээ
Долоодугаар сарын 27-нд Хэжингэ аймгийн Чесан сууринд «Гандан Чоймполлинг» цогчин дуганыг нээж, аравнайлах ёслол болов.
Аравнайлах ёслолыг Оросын бурхны шашинтнуудын тэргүүн, ХХIV Бандида Хамба лам Дамба Аюушеевын удирдлага дор ширээт лам болон бусад лам нар үйлдэв.
Мөн долоодугаар сарын 27-нд Цогчин дуганы гонхонд байдаг 1000 бурхныг аравнайлах ёслол болжээ.
Оросын буддын шашны төвөөс мэдээлснээр, Бурхан багш Шагжамүнийн алхаж буй дүрийг буриадын нэрт барималч Дашням Намдаков бүтээж, өөрийн төрөлх нутгийн «Гандан Чоймпэллин» дацанд бэлэглэжээ.
Баярын арга хэмжээ 10 цагт аравнайлгын уншлагаар эхэлж, үд дунд харрин нээлтийн ёслол болж, концерт тоглосон юм. Мөн дацангийн гадна спортын тэмцээн уралдаанууд зохиогджээ.
Энд тэмдэглэхэд, Даши Намдаков “алхаж буй” Бурхан багшийн дүрийг өөрийн төрөлх Хэжингэ аймгийн Чесан суурингийн дацанд зориулан бүтээсэн байна. Энэ бүтээлийн гэрэл зургийг Хамба лам Дамба Аюушеев өөрийн телеграм сувагт нийтэлжээ.
Оросын бурхны шашинтнуудын тэргүүний тэмдэглэн хэлснээр, Даши Намдаков “алхаж буй” Бурхан багшийн дүрийг өөрийн гэр бүлийнхний ураг удмаараа сүсэглэдэг Чесан суурингийн дацанд зориулж бүтээсэн ажээ.
В сюжете: Даши НамдаковстатуяБуддадацанбуддизм