Монголын төлөөлөгчид «Ард түмнүүдийн найрамдлын сэлэлт» болон «Сибирийн цагаан ус» рафтинг-форумд оролцжээ
«Сибирийн цагаан ус» рафтинг форумд монголын залуучуудыг оролцуулах ажлыг “Новое поколение” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ.
2024 оны долоодугаар сарын 21-нээс наймдугаар сарын 2-ны хооронд Монголын залуучуудын төлөөлөл болсон дөрвөн оролцогч (Ганболд Солонго, Мөнхбаяр Сарантуяа, Эрдэнэбаатар Сувд-Эрдэнэ, Энхболд Мөнхбаяр) Орост жил бүр зохион байгуулагдаж байгаа рафтинг-форумд оролцов. Соёл-спортын тус үйл ажиллагаа ОХУ-ын Алтайд болж байгаа бөгөөд оролцогчдын дунд - ТУХН-ийн орнууд, Монгол, Серби, Босни Херцеговины төлөөлөгчид байна. Монгольских төлөөлөгчдийг оролцуулахыг Россотрудничество агентлаг, Улаанбаатар дахь Русского Дом санаачилжээ.
«Сибирийн цагаас ус-2024» рафтинг форумыг “Дархан цаазат арлуудын анд нөхөд” бүс нутаг дундын олон нийтийн хөдөлгөөн (МОД «ДЗО»), Удмуртын бүгд найрамдах улсын аялал жуулчлалын төв” бие даасан ТББ болон ОХУ-ын рафтингийн холбоо зохион байгуулав.
«Сибирийн цагаан ус-2024» хэмээх олон улсын 9 дэх удаагийн соёл-спортын рафтинг-форум үргэлжилсэн 13 өдрийн хугацаанд 60 оролцогчид буюу дэлхийн янз бүрийн улсын тамирчид, спортын сэтгүүлчид, онцгой байдлын ажилтнууд, цэргийнхэн, хүчний байгууллагуудын төлөөлөгчид, гэрэл зурагчид, жуулчны байгууллагуудын ажилтнууд Алтай дахь уулын голууд дагуу сэтгэл сэргэм аяллууд хийж, Оросын нутгаар аялагчдад зориулсан практик зөвлөмжүүд боловсруулж байна. Форумын хүрээнд тэд мөн аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүнүүд бий болгох, идэвхтэй аялал жуулчлалын салбарын туршлага солилцох юм.
«Сибирийн цагаан ус-2024» рафтинг-форумын оролцогч Мөнхбаяр Энхболд (Монгол улс): «Оросын аялал жуулчлалтай танилцах бидний аялал Москвад форумын албан үйл ажиллагаа явагдсанаар эхэлсэн. Дараа нь долоодугаар сарын 28-наас эхлэн бид Алтайн усан маршрутаар сонирхолтой аялалд гарсан юм. Монголии рафтинг аяллууд байдаг боловч жуулчдад зориулсан маршрут одоогоор тун цөөхөн. Тиймээс оросын бүс нутгийн аялал жуулчлалыг үзэж турших маш сонирхолтой, бас форумаар ч олон ашиг тустай зүйл олж мэдсэн. Алтайн байгаль бол мэдээжийн хэрэг, онцлохоос аргагүй гайхамшигтай! Эндэхийн өвс ногоо, гол ус, байгалийн үзэмж гайхалтай сайхан, төсөөлж ч байгаагүй нүд нээсэн орчин байлаа! Орост өнгөрүүлсэн энэ зуныг бид хэзээ ч мартахгүй!»
Валерия Кильпякова, Россотрудничествогийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн: «Монголын залуучуудыг «Белая вода Сибири» рафтинг-форумд оролцуулах ажлыг Россотрудничество* агентлагийн «Новое поколение» хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан. Энэ хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн 35 хүртэл насны залуучуудад Оростой танилцаж, шинэ, тэр дундаа тусгай мэдлэг олж авах боломж олгодог учиртай. Монголын залуучуудын төлөөлөл аялал жуулчлалын чиглэлийн төсөлд хамрагдсанд бид ч бас баяртай байна. Монгол, Орос хоёр улс өнөө үед дотоодын аялал жуулчлалаа идэвхтэй хөгжүүлж, хамтарсан аялал жуулчлалын төслүүд ч олон бий. Оросын аялал жуулчлалын шилдэг маршрутын нэг Алтайд ялна гэдэг үр өгөөжтэй, танин мэдэхүйн ач тус өндөр, мөн туршлага солилцох талаасаа асар ач холбогдолтой. «Сибирийн цагаан ус-2024» төслийн идэвхтэй аялал жуулчлалын хөтөлбөрт зохион байгуулагчид нь, “байгалийн хүч, бэрхшээлийг даван туулах”буюу өөрийгөө сорих замаар баг бүрдэлтийг хангах элементүүдээр мөн баяжуулж өгчээ. Рафтинг-форумын ажил хэргийн болон соёлын арга хэмжээний дүнд бусад орны оролцогчид Оросын соёл, түүхтэй танилцаад зогсохгүй, олон янзын мэргэжлийн хүмүүстэй танил болдог. Мөн энэ форумын хүрээнд оюутнуудын төлөөлөл болон улстөрчид зэрэг хүмүүстэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх талбарууд байдаг.».
*Россотрудничество-гийн «Новое поколение» хөтөлбөрийн хүрээнд монголын ороолцогчдыг Рафтинг-форумд оролцуулах хүрээнд Монголоос Орос руу нисэх, форумы арга хэмжээнд оролцох, буудал, хоолны зардлыг санхүүжүүлжээ.
Справка
«Белая вода Сибири» рафтинг-форум нь РОССОТРУДНИЧЕСТВО Холбооны агентлагийн дэмжлэгтэйгээр Орост жилд нэг удаа зохион байгуулагддаг. Жил тутам тус форумд Израиль, Энэтхэг, Серби, Босни, Бельги, Итали, Казахстан, Армени, Монгол, Узбекистан зэрэг дэлхийн өөр олон улс орнуудаас экстремаль төрлийн спорт сонирхогчид ирж оролцдог. Хөтөлбөр дунджаар 9 өдөр үргэлжилдэг. «Белая вода Сибири-2024» рафтинг-форумын гол сэдэв нь Орос орны түүх, байгалийн өвөрмөц тогтоцтой газар орнуудтай танилцах маршрут байдаг. Энэ удаад Алтайн сүрлэг уул нурууд, эрчлэн шуугих уулын голууд, цэвэр тунгалаг усан хүрхрээ, ОХУ болон Уулын Алтайн ард түмнүүдийн түүх хөвөрсөн бүс нутагтай танилцах явдал байв. Төслийн оргил үе нь Их Ильгумень горхиноос Урсул голын эх хүртэл буюу сибирийн алдартай, ширүүн урсгалт Катунь голын дагуу “Ард түмнүүдийн найрамдлын сэлэлт” төсөл байсан юм. «Ард түмнүүдийн найрамдлын сэлэлт» нь форумын оролцогчдын эв нэгдлийг бататгах учиртай бөгөөд Катунь голын эрчит урсгалуудыг давна гэдэг хүмүүсээс эв нэгдмэл байж, нэгэн том эвсэг баг болох шалгууртай байдаг билээ.