Эрдэмтэд цоохор ирвэсийн ховор дүрсүүдийг дуранд буулгажээ
Цоохор ирвэс өнгөрөгч тавдугаар сарын дундуур Мөнх Сарьдагийн нуруунд үзэгджээ.
Эрхүүгийн “Сибирь” хэмээх олон нийтийн байгууллагын шинжээчид тэдгээр амьтдын ховор дүрсүүдийг дуранд буулгаж чадсан байна. Тэд бараг бүтэн нэг сарыг Буриадын өмнө зүгийн уулс, тэдгээрийн ойр орчимд ховор төрлийн муурны амьдарч болох газар орнуудыг судлан өнгөрүүлжээ.
Мэргэжилтнүүд 300 шахам километр зам туулж, хоёр байршилд 9 дурангаа шалгаж, мөн шинээр байрлуулж явав. Гэвч цоохор ирвэстэй тааралгүй, гагцхүү нэг газраас мөрийг нь, бас ан хийдэг байж болзошгүй газрыг олжээ. Гэсэн хэдий ч ховор сонин дүрсүүд нь эрдэмтдийн дүрс бичлэгийн архивыг баяжуулсан байна.
Цоохор ирвэсүүдээс гадна тэдний дүрс бичлэгийн дуранд хоёр бамбарууштай эм баавгай бүхий баавгайн бүл бууж үлджээ.
Энэхүү экспедиц нь — Siberian Wellness компанийн «Мир Вокруг Тебя» сангийн дэмжлэгээр “Байгаль ба хүмүүс” сангаас хэрэгжүүлж байгаа “Алтай-Саяны байгалийн цогцолборт газарт цоохор ирвэсийг хамгаалах төслийн ээлжит үе шат юм.
В сюжете: Бурятияснежный барсирбис