Буриадад үерийн улмаас 170 км авто зам болон төмөр замд гэмтэл учрав
Тус бүс нутагт үерийн улмаас үүний өмнө Бүгд найрамдах улсын хэмжээний онц байдал тогтоосон юм.
Буриадад үерийн уршгаар 170 километр авто зам болон төмөр замд эвдрэл учирчээ. Бүгд найрамдах улсын тэргүүн Алексей Цыденов 8 дугаар сарын 4-нд энэ тухай мэдээлэв.
Энд сануулахад, тус бүс нутагт өмнө нь үерийн улмаас Бүгд найрамдах улсын хэмжээнд онц байдал тогтоосон юм. Ням гарагт Буриадын тэргүүн байгалийн гамшгийн үр дагаврын талаар мэдээлэл хийсэн юм.
«Орон нутгийн болон бүс нутгийн чанартай 170 км замыг сэргээн засах шаардлагатай байна. Тугнуйн зөрлөгөөс Чулуутайн өртөө хүртэл 200 метр төмөр зам урссан",- гэж тэрээр өөрийн сүлжээнд бичжээ.
Цыденов тэрчлэн, Хонхолойн усан сангийн далан (2 сая шоо метр ус) урссан гэж asiarussia.ru эх сурвалжид тулгуурлан мэдээлэв.
Цагааннуурын усан сангийн даланг (18 сая шоо метр устай) урьдчилан сэргийлж хамгаалжээ.
Буриадын тэргүүний ярьснаар, нийт 931 хүн, түүний дотор 128 хүүхэд амьдардаг 10 байшин, 374 айлын хашаа бүрэн усанд автаж, 471 хүн, тэдгээрээс 50 нь хүүхэд суудаг 10 байшин, 183 айлын хашаанд ус оржээ.
Түүнээс гадна Горхон, Новоильинск, Илька, Дархит, Чулуутай-24, Десятниково, Большой Куналей, Тарвагатай болон Кугота суурингууд их бага хэмжээгээр үерт өртжээ.
Мөн бүх суурингийн оршин суугчдыг ус, хүнсээр хангасан гэж Цыденов ярьсан байна.
В сюжете: Бурятияпаводокугроза наводнения