Монгол, Узбекистаны урчууд Байгаль хавийн гар урлалын наадамд оролцоно. ВИДЕО
Байгаль хавийн гар урлалын уламжлалт фестивалийн бүх зочдод үндэсний болон орчин үеийн хувцасны иж бүрдлүүд толилуулна.
Угсаатны зүй-уран барилгын "Тальцы" музейд түшиглэсэн тус фестиваль наймдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болно.
Хөтөлбөрт нь - төрөл бүрийн гар урчуудын 50 гаруй мастер-класс багтжээ.
Сонгодог гоёл-чимэглэлийн мастеруудын бүтээлүүдийг дэлгэх үзэсгэлэн-яармагт зочдыг угтан авна. Энэ нь ихэвчлэн, үндэсний хувцас, чимэглэл байдаг.
Мөн тоглоом наадгай, нийтийн зугаалга мөн болно.
Тэрчлэн уран бүтээлийн хамтлагууд үзэгчдэд тоглолтоо толилуулах бол, төгсгөлд нь жинхэнэ тосгоны үдэшлэг болно.
Фестивальд Байгаль орчим, Омск муж, Өвөр Байгалийн хязгаар, Узбекистан, Монголоос 150 гаруй урчууд оролцоно.