Буриад улс өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулан 395 сая рубль авна
Засгийн газрын дарга Михаил Мишустин Алс Дорнодын Холбооны тойргийн субъектуудын төсөвт татаас хуваарилах тушаал баталжээ.
Холбооны төсвөөс нийт 1,3 тэрбум рубль хуваарилсаны 395 сая нь Буриадын бүгд найрамдах улсад олгогдоно.
Татаасын хөрөнгийг хөгжлөөр тэргүүлэх нутаг дэвсгэрийн "Патриотическая" хөтөлбөрийн хүрээнд өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд, тэр дундаа нисгэгчгүй онгоцууд болон радиоэлектрон тулааны хэрэгслүүд үйлдвэрлэхэд зориулах юм. Эдгээр бүтээгдэхүүн байлдааны талбарт бодит хэрэглээнд ашиглагдах бөгөөд цэргийн тусгай ажиллагааны бүс дэх нутаг нэгтнүүдэд тус болно.
Өндөр технологийн байлдааны хэрэгслүүд нь Засгийн газрын дэд дарга бөгөөд Алс Дорнодын Холбооны тойрог дахь Оросын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутневийн шийдвэр болон дэмжлэгээр үйлдвэрлэгдэнэ.
Юрий Трутнев 2024 оны хоёрдугаар сард Буриадад хөгжлөөр тэргүүлэх “Патриотеская” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдийн ажиллагаатай танилцаж, ажиллагаанд орж байгаа систем нь өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгоно гэдгийг тэмдэглэж байжээ.
– Эх орноо хамгаалахад шаардлагатай бүхнийг дотооддоо үйлдвэрлэдэг болохын төлөө бид чармайх болно, - гэж Юрий Трутнев тэгэхэд цохон хэлж байжээ.
В сюжете: Бурятияпроизводствоправительство